x

Байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоо болон Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сард дуусгавар болсонтой холбогдуулан түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Г.Баясгаланг албан ёсоор нэр дэвшүүлэхийг дэмжих эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72,7 хувь нь дэмжсэн юм. Тиймээс одоо УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Г.Баясгаланг албан ёсоор нэр дэвшүүлэх саналаа Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэлэлцүүлэх юм. Үүний дараа чуулганы хуралдаанаар Цэцийн гишүүнийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Мөн тус Байнгын хороо Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлт нь Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн  гэж үзсэн юм. Энэхүү дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцсэн юм.  Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх ёстой юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд “Цэцийн дүгнэлтийг хүлээж 2018 онд нөхөн сонгууль зохион байгуулахад 52 нэр дэвшигч сонгогдсон. Энэ нөхөн сонгуулийг зохион байгуулах зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр бол энэ сонгогдсон 52 хүний сонгууль зохион байгуулсан нь мөн л Үндсэн хууль зөрчсөн гэж ойлгох уу” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Засгийн газрын нөөц гэдэг дотор улсын төсвөөс гадна гадаадын тусламж, тусгай сангууд бүрдэнэ гэж ҮХЦ тайлбарлаж байна. Улсын төсвөөс гэнэтийн асуудал гарна гээд Засгийн газрын нөөц санд хуваарилдаг. 2018 онд ч энэ чиглэлээр явсан гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл ҮХЦ 2019 онд нөхөн сонгууль болох нь тодорхой байсан учир улсын төсөвт суулгах байсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Эцэст нь Байнгын хороо Үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 3 цаг 2 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 3 цаг 4 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 3 цаг 13 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 3 цаг 15 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 16 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 3 цаг 18 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 3 цаг 19 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 3 цаг 20 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 3 цаг 23 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 22 цаг 42 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 22 цаг 44 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 22 цаг 45 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 48 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 50 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 23 цаг 0 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 23 цаг 1 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 23 цаг 3 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 23 цаг 8 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top