x

Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн (2019.06.04) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. 

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт томилсон боловч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул дээрх тогтоолын төсөлд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг ахлагчаар томилсныг дурдав.                         

Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал нэгийг тус тус бэлтгэсэн. Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэхдээ төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан болон  холбогдох байгууллагын саналыг авч үзсэн гэдгийг онцоллоо. 

Хуралдаанд Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд  асуулт асууж, санал хэлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд “Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд заавал хамруулна” гэж өөрчлөн найруулах болсонд Эрүүл мэндийн сайдын бодлого, байр суурийг сонсох зайлшгүй шаардлагатай гэж байлаа. Иймд Ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав, Б.Ундармаа нар ажиллахаар болсон бөгөөд энэ талаарх Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 59 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 3 цаг 1 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 3 цаг 10 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 3 цаг 12 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 13 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 3 цаг 15 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 3 цаг 16 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 3 цаг 17 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 3 цаг 20 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 22 цаг 39 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 22 цаг 41 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 22 цаг 42 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 45 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 47 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 57 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 58 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 23 цаг 0 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 23 цаг 5 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top