x

Я.Санжмятав, Лю Жэн И нар санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр талаас гарын үсэг зурсан билээ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон улс орнуудын “Хамтарсан мэдэгдэл” гаргасан байдаг. 

Эдгээр баримт бичгүүдийг үндэслэн өчигдөр /2019.06.04/ УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав болон БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар Монгол-Хятад (Хятад-Монгол) улсын “Бүс ба зам” худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөл байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтарсан зөвлөл нь хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр  “Бүс ба зам” санаачилга болон “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа чиглүүлж, тогтмол уулзалт зохион байгуулах харилцааны гүүр болох юм. Үүний зэрэгцээ хоёр орны Засгийн газрын амлалт болон бодлогыг хэрэгжүүлэх, талуудын хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг богино хугацаанд бодитой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах зэрэг өргөн хүрээнд ажиллахаар төлөвлөжээ.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Азийн хүүхдүүд-2020 наадам болохоос өмнө орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн усан бассейныг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 3 цаг 3 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 3 цаг 6 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 3 цаг 15 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 3 цаг 17 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 17 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 3 цаг 20 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 3 цаг 20 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 3 цаг 21 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 3 цаг 25 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 22 цаг 43 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 22 цаг 46 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 22 цаг 47 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 49 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 51 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 23 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 23 цаг 2 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 23 цаг 4 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 23 цаг 9 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top