x

Содномдаржаа, Чимгээ нарыг цагаатгахыг уриалж, ард иргэдийнхээ гарын үсгийг цуглуулна гэв

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 401-р хорих эмнэлэг дээр очиж уулзсаныхаа дараа мэдээлэл хийлээ.

УИХ-н гишүүн Ж.Батзандан: "Түр хорооны хоёр гишүүн Т.Чимгээ, Б.Содномдаржаа ганцаарчилсан уулзалт хийлээ. Т.Чимгээгийн бие нэлээд тааруу, олон сар шулуун гэдэснээс нь цус алдсан гэж мэдээлэл өгч байна. Сэтгэл санааны хувьд ч маш хүнд байдалтай байна. Хорих ангийн дарга нарт "Хүний хүүхдийг хэлмэгдүүлж хориод битгий амийг нь алдчихаарай" гэж хэллээ. Нарийн оношилгоо, эмчилгээ хийхийг даалгалаа. Содномдаржаагийн бие ч тааруу байна. 

Эмчилгээ хийж байна гэх ч хорих ангийн эмнэлгийн эмчилгээний чанар хангалттай биш гэдэг нь харагдаж байна. С.Зоригийн амийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хөнөөгөөгүй гэдэг нь олон нотлох баримтаар тодорхой болсон. Тиймээс Түр хороо энэ хүмүүсийг нэн даруй цагаатгахын төлөө ажиллана. Суллах сонирхолгүй эрх мэдэлтнүүд бий. Энэ хүмүүст ял оноосон дээд шүүхийн шүүгч нар, энэ хэргийг захиалсан хүмүүс бий. Бид Чимгээ, Содномдаржаа нарыг цагаатгахыг уриалж, ард иргэдийнхээ гарын үсгийг цуглуулна" гэв. 

УИХ-н гишүүн Л.Болд: "Эрүүдэн шүүлт 400 гаруй хоног үргэлжилсэн. Тэрнээс Т.Чимгээг 100 гаруй хоног пудвольд, харанхуй өрөөнд эрүүдэн шүүлт явуулсан. Т.Чимгээ, намайг фудволк, дотуур өмдтэй нэг удаа усанд оруулахгүй, дотуур хувцсыг нь ч солиулахгүй хорьсон гэж Чимгээ уйлж байгаад сая ярилаа. Эрүүдэн шүүлтийн бичлэгт гарсан зүйлсийг дахин нотолж байна. 

Бид сая уулзсан бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ил болгож болох уу? гэж асуусан хоёулаа зөвшөөрсөн. Энэ асуудлыг бид Түр хорооны хэмжээнд ярилцаад, ирэх долоо хоногт нээлттэй цацахаар ярилцаж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Zochin (137.186.197.198)
    Gariin useg tsugluulj hunii gem buruutai esehiig togtoodog bolchihvol huuli, shuuh, tsagdaa gej baihiin hereg baina uu?
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • Баатар (202.9.42.125)
    Нямдоржид бѳлдѳгдүүлсэн хоёр бууны нохой гэмт хэрэгтнүүд хүний амь хѳнѳѳгѳѳгүй гэдгийг ямар баримтаар нотолчихоод ингэж дальчиганаад байгаа юм вэ их л снжиштэй байна
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.184.18)
    Хааа ха ха ха хэ хэ хэ ЖДҮчин жижиг гарууд МАН, АН-ын том гаруудыг яасан бэ?!. Намаасаа хөөгдсөн гишүүд сүнгуульт ажлаар бус шинэ нам байгуулахаар орон нутгаар явсан, үүнд хариуцлага байх бөгөөд намаас татгалзах цаг үе ирсэн Монголчуудаа хууль бус УИХ тарах ёстой!!!
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • ХААА ХА ХА ХА хэ хэ хэ ЖДҮчин жижиг гарууд том гаруудаа бүр мөсөн мартжээ. МАН, АН-ын шинэ намаас татгалах хэрэгтэй Монголчуудаа эд нарийн жүжиг 2020 онд сүнгуульд оролцох. (66.181.184.18)
    Зочин
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • Zochin (103.229.121.37)
    Byh shatnii hyyli maurdun tagnyyl byryy ajillaa gej yy.Gaihaltai.Tegsen ee ih hyrliin gishyyd genet garch ireed ylairaad l ene hergiin tsaana ih ashig sonirhol erh ashig baina.Aimshigtai tsagdaa tagnyyliig iy ch bish bolgoj togloj baigaag esergyytsej baina.
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • ale nurlan (66.181.161.83)
    Mongolin chvvg sagdaa gvvchin baiguldii ugasaa mapiin svvljee bolsin ichtee huul zvin sait namdorji hulaa chinjil echee papin mongin hulaa boiulachee baun gvndee hul uchilet agachtee dargaa
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Дадруудаа (103.26.195.233)
    Хөгийн шаарууд. Одоо жүжгээ зогсоо
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • irgen (66.181.161.81)
    ene 2 ih soliotoi bhaa ard irged gemtei humuusiig shorongoos gargawal ulam l zewuutsne shuudee
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
    • hen gemte geed shudargaar dogtootsin chi harsan ymu chamaig neg helmegduuled 2jil suulgaj uzuul chi yah baisan bol deern dawhar eruuden shuged tamlaad erhiign mash notstoigor zurchuud uilign uzuul chi yah bed
      2019 оны 05 сарын 31
    • hen gemte geed shudargaar dogtootsin chi harsan ymu chamaig neg helmegduuled 2jil suulgaj uzuul chi yah baisan bol deern dawhar eruuden shuged tamlaad erhiign mash notstoigor zurchuud uilign uzuul chi yah bed
      2019 оны 05 сарын 31
    • Хөв хөв
      Нямдоржийн уяны гөлөгнүүд хуцаж бн.
      2019 оны 05 сарын 31
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 3 цаг 9 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 3 цаг 12 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 3 цаг 21 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 3 цаг 23 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 24 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 3 цаг 26 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 3 цаг 27 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 3 цаг 28 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 3 цаг 31 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 22 цаг 49 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 22 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 22 цаг 53 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 23 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 23 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 23 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 23 цаг 16 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top