x

У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг зодож гэмтээсэн гэв үү?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэнэт доголж, мориноос унав уу, мотоциклиос ойчив уу болоод сошиалаар шуугиж эхэлсэн. Тэрбээр БНСУ-ыг яаран зорьж шинжилгээ өгч, жижиг мэс ажилбар хийлгээд ирсэн тухайгаа 2019 оны тавдугаар сарын 1-нд Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Сэтгэлзүйн зураглалын хувьд урд хожид байгаагүй тэвдэлт, гэнэхэн инээмсэглэл, толгойгоо маажих зэрэг дүр зураг сонин байсныг нуух юун. Тиймээс ч сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас унасан хариулт дэндүү хачирхалтай, тоглоод тохуурхаад ч байх шиг санагдсан. Гэвч хүний өвчнийг яалтай билээ гээд “хөл рүү нь орсон хордлогыг” гайхасгээд өнгөрүүлсэн. Гэтэл “хордуулсан” хүн нь хэн бэ гэх асуудал үүсэв.

Төрийн ордонд Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан шатнаас унаад амиа алдахдаа ноцтой бэртэл үүссэн нь айдас хүйдэс үүсгээд байгаа энэ өдрүүдэд онцгой объектуудыг хариуцан зоригтой шийдвэр гаргаж буй сайддаа санаа зовинолгүй яах билээ. Тэрхүү хөл рүү гүйсэн хордлогоос хойш амралтын өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ сайд БНСУ руу ниссээр байгаа нь эмчилгээтэй нь холбоотой биз. Өөр хардлага буй ч тэгж л бодох нь дээр биз, одоохондоо. 

Гэтэл нэг сонин мэдээлэл авлаа. Түүнийг гэмтэхийн урд өдөр Их тэнгэр дэх Ерөнхий сайдын өргөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг зодож гэмтээсэн, үүний улмаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тэргэнцрээр авч гарахаас аргагүйд хүрсэн гэнэ. 

Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдаа, журмын дүүтэйгээ маргаж Г.Баярсайханыг цохьсон шигээ эвхэртэл нь оновчтой ганц цохих бус тэргэнцрээр зөөтөл бэртээсэн бол жижиг маргаан биш бололтой. Үнэхээр ч тэр өдрөөс хойш У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг хамтад нь хараагүй юм байна. Тэгээд ч түнжин муу байгаад нь тус намын гишүүдийн зарим нь таатай байгаа шинжтэй дэг. 

Харин одоо МАН-ынхан У.Хүрэлсүх даргыгаа, Засгийн газартай нь, эсвэл зарим сайдтай нь “явуулах” ажиллагаандаа нэгэнт оржээ. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдөр “эвлэрүүлэх зугаалга” гэгч болж байгаа нь тэр. Үр дүнд хүрсэн эсэх нь тун эргэлзээтэй. Намын даргынхаа үгэнд орохгүй гишүүд нэмэгдэж, хориглосон бүхнийгнь хийх гэсэн мэт хөлчүү гишүүд ч нэмэгдэх боллоо.

Өчигдөр л гэхэд хоёр гишүүн Төрийн ордонд архи уусан. Түүний өмнө Г.Батхүү агсныг өнгөрсөн тэр хар өдрийн үдийн цайны цагаар Н.Номтойбаяр гишүүний дүү нь Төрийн ордны зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” товерийн тавдугаар давхарт ресторанаа нээж гишүүдийг урьсан байдаг. МАН-ын арав гаруй гишүүд тэр нээлтэд оролцсон ч улаан, цагаан дарснаар өөр алкоголь хэрэглээгүй юм гэсэн. Тэндээс Төрийн ордонд ажлаа үргэлжлүүлэн хийхээр орж ирсэн ч халамцуу гишүүний тоо нэмэгдсээр нэг нь лав “кадр тасарчихсан” явна билээ. 

МАН-ын дарга хариуцлага, сахилга батыг анхааруулсаар байтал ийн адрах мэт аашилж, танхимынх нь сайд, намынх нь гишүүдээс авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл ээлж дараалан гарч, сөрөг хүчнийхөн бараг өдөр бүр мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үүнийг хүссэн гэж үү? Яагаад тэр гишүүдээ захирч удирдаж дийлэхээ больчихов. Уучлаарай! Тэр өөрөө уураа барьж чадалгүй “дэргэдэх эрдэнээ” зодчихож. Тэр тусмаа намынхаа гишүүдийн бас чиг хайрыг татдаг журмын дүүгээ гэмтэж бэртээсэн тухай нэг бус гишүүн мэдэж байна. 

Одоо ил гаргахгүй л болохоос зөрчил нэгэнт эхэлжээ. “Амиа алдахаас айхгүй” гэсэн У.Хүрэлсүх аминаас үнэтэй нэр хүндээ алдчихлаа шүү дээ. Ингэснээрээ удирдан жолоодох хүчээ алдаж байгаа хэрэг. Энэ тохиолдолд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг яагаад зодсон, Л.Оюун-Эрдэнэ ямар хэрэг тарьж уурлуулсан нь огт хамаагүй. Ердөө л өрсөлдөгчдийнхөө, өөрт нь дургүй хүмүүсийн хүслийг хормын дотор биелүүлээд өгчихлөө. Хэрвээ өчигдөр товлосон МАН-ын Бага хурал болсон бол юу гэгч болох байсан бол. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрийн “Эвлэрлийн зугаалга”-ын үр дүн нь Бага хурлыг хойшлуулсан явдал л байх шив дээ. 

Л.Оюун-Эрдэнэ сайдын тэвдэн сандарч “хөлөө хордлогоор” хамгаалсан хошин үзүүлбэрийн цаана маш том олз орж ирсэн юм биш үү. Магадгүй тэр дараагийн Ерөнхий сайд болох тохироо хийхэд л “хохирол нь барагдчихна” шүү дээ. 

Яг одоо тэр талаар мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр тэнд газартайг Л.Оюун-Эрдэнэ сайн мэднэ. Олны хайр талархлыг хүлээсэн, сэтгэлгээ нь задарсан сэргэлэн цовоо Л.Оюун-Эрдэнэ маргааш өглөө У.Хүрэлсүхийн талаар юу бодож сэрэхийг хэн ч таашгүй. Одоо тэр цагийн механизмтай бөмбөг боллоо. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд анхнаасаа тэр булчин л хасах оноо чирээд байсан юм даа. Хэрэг үүсэхгүй ч гэсэн, “хэрэг бишидлээ” шүү, У.Хүрэлсүх ээ!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.9.42.125)
    Болж л байна түрийний бѳѳс толгой дээр гарчихаад их томроод байгаам харин багадуулсан байна.
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.186.244)
    хохинээ муу далдагануур оюунэрдэнэ
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.184.178)
    та нарт итгэх итгэл аль хэдийн алга болсоон
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (202.126.89.207)
    Хүн үнэмшихийн аргагүй дэмий юм бичих юм даа
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.26.34)
    Mieges ih hurdan urvasan odo hurelsuhig dorn tongrondoo ene ugasa todorhoi bsan tsag hugatsaanil asuudal blaa hohinee
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.108.172)
    хүүк муу суга
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.22.19)
    Зовлон болвол лам таргалдаг Зуд болвол нохой таргалдаг гэсэн үг байдаг баысан нь одоо ТҮНЖИН ХАГАРВАЛ АН-Хан БАЯРЛАЖ ХУДЛАА ХУЦАЦГААДАГ! гэсэн үг таарах үе болждээ! Арай олон худлаа мэдээ цацаж байгаадаа баясаж байгаа муу хүмүүс, араас чинь отож, ач зээг чинь амьдралынх нь турш хорлон зовоох Асур тэнгрийн гэсгээлийн ѳмнѳ сѳхрѳх үедээ ач зэнгийнхээ хараалыг үзэх ачлалгүй хѳгшин тѳгцѳг гэгдэх үедээ л ухаарсан ч хожимдсон байх болно доо!!!
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.109)
    peeeee yana bee
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Сараа (103.11.193.202)
    Муу малнууд, ард түмний элч биш, хархаас дургүй хүрээд байдаг. Дандаа муу муухай юм хийхээс өөр юмнд тархи толгой нь ажиллахгүй тэнэгүүд.
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 13 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 16 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 25 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 27 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 27 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 30 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 30 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 31 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 34 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 53 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 55 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 57 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 59 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ Өчигдөр 14 цаг 06 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top