x

"Оюутолгойн үнэ цэнийг унагах замаар 34 хувийг гадагш нь худалдах гэж байна..."

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ “Монголд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчний гол нам АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, удаа дараагийн том жижиг жагсаал зохион байгуулсан. 

Өчигдөр орон даяар нэгдсэн том жагсаал зохион байгууллаа. Нийслэлийн төв талбайд 30 орчим мянга, 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн дүн мэдээтэй байна. 

Нийгмийн бүх түвшинд ноцтой гэмт хэргүүд гарч байна. Гуравхан сая иргэнтэй Монгол Улсад жилд 3,000 гаруй хүн аваар ослоор нас барж байна. Золгүй тохиолдлоор нас барж байгаа хэргийн ард дандаа хариуцлагын асуудал байдаг. Үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. 

УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудал яригдсан байсан. Тэр гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр байж байна. С.Баярын тэргүүлж байсан стандарт бус Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой. Тухайн үеийн Эрдэс баялгийг сайд Зоригтийг огцруулах гэж хоёр удаа оролдоод бүтээгүй. Өнөөдрийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн л хууль зүйн сайд байсан. Ц.Нямдоржийн сайд байгаагүй үе байхгүй. 

Монголын нэг номерын худалч сайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Өнөөдөр Монгол Улсад 29.5 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өр байна. Засгийн газрын өр гэхэд л гурван тэрбумаар өссөн байна. Сангийн сайд өр төлөөд байна гэсэн яг ямар өр төлсөн юм бэ. 

Бид УИХ-д шаардлага тавихдаа хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооц. Тэгж чадахгүй бол УИХ өөрөө тар гэдгийг л шаардсан. Оюутолгойн 34 хувийн үнэ цэнийг унагах замаар гадагш нь худалдах гэж байна гэх яриа чих дэлсэж эхэллээ. Бид дээр дурдсан шаардлагаа эрх баригчдаас нэхсээр байх болно" гэлээ. 

-Зарим сайд нар 10 сая доллар, 1.2 сая еврогийн хахууль авсан гэх яриа байгаа. Яг хэн гэдэг сайд ийм асуудалд холбогдсон юм бэ. Тодорхой мэдээлэл байна уу?

-Энэ асуудал яригдаад байгаа ч эзэн нь тодорхойгүй байгаа. Бараг сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Миний авсан мэдээллээр 10 сая ам.долларын асуудал нь хятадын бизнесийн байгууллагатай холбоотой гэсэн. 

1.2 сая еврогийн хахуулийн асуудлыг Францын хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа юм билээ. Удахгүй ГХЯ-аар дамжаад тодорхой болох байх. 

-Таныг Найрамдал төвийн газраас эзэмшдэг гэсэн мэдээлэл байгаа. Танд тэнд эзэмшдэг газар байдаг уу?

-Надад Найрамдалд ямар ч газар байхгүй. Зөвшөөрлийн дагуу газар, усны асуудлыг шийдээд орон сууцны барилга барьсан асуудал манай хүүхдэд байгаа. 

-Цэвэрлэх байгууламжийн тухай үе үеийн Засгийн газрын түвшинд ярьдаг. Танай Засгийн газрын үед ч бондын хөрөнгөөр цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал яригдаж байсан. Яагаад тэр үед нь хийгээгүй юм бэ? 

-Цэвэрлэх байгууламжийг 300 сая орчим сая ам.долларын санхүүжилтээр шинээр барина гээд Засгийн газрын шийдвэр гарч байсан. Ингэхдээ Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эхлүүлэх асуудал яригдаж байсан. Гэвч түүнээс хойш энэ ажил гурван жил яригдаад өнөөдөр ч эхлээгүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Гялс (150.129.141.242)
    Надад газар байхгүй хүүхэд гялс орон сууц бариад борлуулсан мундаг уу
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.186.172)
    цайчихсан дээрэмчин.
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 5 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 7 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 16 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 18 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 19 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 21 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 22 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 23 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 26 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 45 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 47 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 48 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 51 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 53 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top