x

Хувьцааны ноогдол ашиг тараахгүй байх нь ЭТТ компанид өөрт нь хохиролтой

Өнгөрөгч лхагва гаригт эдийн засагч Л.Наранбаатар болон “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв оффисийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Жагсагчид хувьцааны ноогдол ашгаа бэлнээр авах, мөн компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирлагыг огцрохыг шаардсан юм.

Учир нь ЭТТ компанийн захирал Д.Ганхуяг “Компанийн 2018 оны цэвэр ашгаас иргэдэд ноогдол ашиг тараана. 1072 хувьцаатай иргэн бүр 26600 төгрөгийн ноогдол ашиг авна” хэмээн мэдэгдсэний дараа Засгийн газар энэ мөнгийг шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оруулахаар шийдвэрлэсэн билээ.

Харамсалтай нь лхагва гаригт зохион байгуулсан жагсаалд тийм ч олон хүн ирсэнгүй. Энэ тухай зарим хэвлэлээр “хувьцаа эзэмшигчдийн зохион байгуулсан жагсаалд гишүүд нь ирсэнгүй” хэмээн мэдээлэв. Тэр ч байтугай Л.Наранбаатарыг “Эрдэнэс Тавантолгой компаниас мөнгө авсан байж болзошгүй” талаар өөр бусад ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Л.Хандсүрэн “Л.Наранбаатар нь Гложекс консалтинг компаниараа дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас 352 сая төгрөгийн тендер авсан. Энэ тендер цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй компани руу дайрч байна. 1072 хувьцаанд ноогдох 20-30 мянган төгрөгийг иргэд заавал авах гэж зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу минь бүү гар дүр” гэх мэтээр ярьжээ.

Дээр хэлсэн тендерийн маргаан нь захиргааны хэргийн шүүхэд очиж, ЭТТ-гоос “Гложекс консалтинг” компанид 350 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм байна. Иргэн Л.Хандсүрэн шүүхийн энэ шийдвэрийг ч гэсэн эсэргүүцэж, “МАНАН бүлэглэлийн гар хөл болсон энэ шүүгчийг нь бид АТГ-т шалгуулахаар өгнө” гэв. МАНАН-гүй ч юм байхаа больж.

Энд хэлэх гэсэн зүйл бол иргэн Л.Наранбаатар, “Гложекс консалтинг” компанийн ЭТТ компанитай холбоотой асуудал ЭТТ-н 1072 хувьцаатай огт падгүй асуудал. Асуудал нь шүүхээрээ яваад, ном журмаараа шийдэгдсэн бол сайн хэрэг. Гарсан шийдвэр зөв ч бай, буруу ч бай шүүхээрээ явдаг нь зөв. Иргэн Л.Наранбаатарын хувьд Монгол Улсын гурван сая иргэний нэг адил хууль, шүүхээр эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

Харин 1072 хувьцаа болон түүний ноогдол ашиг бол бидний асуудал, бидний эрх ашиг юм аа. Түүний төлөө дуугарсан “чөтгөр ч байсан” дэмжих хэрэгтэй гэсэн санаа. Манай эх оронч улстөрчид байнга хэлдэг биз дээ. Шударга ёсны төлөө “чөтгөртэй ч хамаагүй нийлнэ” гэж. (Орчин үед чөтгөрүүд хүртэл шударга ёсонд тийм их элэгтэй болсон нь сайхан хэрэг шүү)

Харин “Ард түмэн ноогдол ашиг авахыг хүсэхгүй байна” гэдэг бол арай л дэгсдүүлсэн яриа. Иргэн би л хувьдаа 20-30 мянган төгрөгөө бэлнээр аваад “амаа арчаад” хаядаггүй юм гэхэд Засгийн газарт өгмөөргүй байна. Өгдөг дээрээ тулахад иргэн надтай “Энэ мөнгийг чинь ийм үр ашигтай төсөлд оруулаад тэдий хугацааны дараа тийм хүү тооцоод буцааж өгнө” гэдэг амлалтыг нь авч, гэрээ ч болсон үйлдмээр байна. Түүнээс биш “Засгийн газарт өгчихвөл улам илүү арвижна” гээд сохроор итгээд, тархиа угаалгаад суумааргүй л байна шүү. Хэрвээ тэр хувьцааны ноогдол ашгийг иргэд өөрсдөө биш, төр захиран зарцуулах эрхтэй юм бол иргэдийн хувьцаа гэж нэрлэх нь угаасаа утгагүй бөгөөд худал зүйл болж байна.

Одоогийн байдлаар 2,5 сая иргэн ЭТТ-н 1072 хувьцааг эзэмшиж байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг мэдээлсэн. Тэднээс сая гаруй нь хувьцааны ноогдол ашгаа авахаар дансаа нээлгээд байгаа. Хувьцааны ноогдол ашиг ч гэсэн хуулийн дагуу энэ хүмүүсийн өмч болсон гэсэн үг. Хүний хууль ёсны өмчийг хэн нэгэн өмнөөс захиран зарцуулах эрх байхгүй. Захиран зарцуулах эрхээ шилжүүлдэг байлаа гэхэд ядаж нэг итгэмжлэл ч болтугай бичиж өгч байж шилждэг биз дээ.

Тиймээс Засгийн газар энэ мөнгийг өөрт болон нийтэд ашиг тустай аль нэг төсөлд хөрөнгө оруулья гэж байгаа бол бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Наад зах нь иргэдээсээ асуух хэрэгтэй. Асуусныхаа дараа хуульд нийцсэн гэрээ үйлдэх ёстой. Ноогдол ашгийг хаана татан төвлөрүүлж, ямар байгууллагаар дамжуулж хөрөнгө оруулалтад зарцуулах вэ? Үр ашиг, эргэн төлөлтийг хэн хариуцах вэ, хэдий хугацаатай байх вэ? гэх мэтийг бүрэн тооцсон хууль ёсны гэрээ. Тийм зүйлгүйгээр ЭТТ-н ноогдол ашгаас нэг ч төгрөг хөдлөх ёсгүй. Компанийн данснаас гадагш гарах ёсгүй.

Эсрэгээрээ хувьцааныхаа ноогдол ашгаар шинээр хувьцаа худалдаж авах хүсэлтэй иргэд ч байж болно шүү дээ. 1072 ширхэг хувьцаанд ноогдож байгаа 26600 төгрөгийг 2,5 сая хувьцаа эзэмшигчдээр үржүүлээд үзвэл 66,5 тэрбум төгрөг болж байна. Иргэдийн хувьцаа компанийн нийт хувьцааны ердөө 15 хувь гээд тооцвол нийт цэвэр ашгийн хэмжээ 500, 600 тэрбум төгрөг болсон гэсэн үг. Ийм хэмжээний ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцаанаас татгалзах хүн Монголд байх уу? Нэгж хувьцааны үнэ 25 төгрөг гээд бодохоор 26600 төгрөгөөр дахиад 1072 ширхэг хувьцаа худалдаж авах нь байна шүү дээ.

Нөгөө талаас энэ нь ЭТТ компанийн ирээдүйд ч хэрэгтэй. Нэг удаа ч гэсэн ноогдол ашиг тараасан байх нь тухайн компани олон улсын түвшинд хувьцаагаа арилжаалах, IPO хийхэд давуу тал болдог. Тэгэхээр ЭТТ ноогдол ашиг тараахгүй байх нь эргээд компанидаа ч хохиролтой болж байна. Тийм ч учраас гүйцэтгэх удирдлагын хувьд Засгийн газрын энэ шийдвэрээс урьтаж “иргэдэд ноогдол ашиг тараана” хэмээн зарласан байх талтай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.228.129.250)
    zuv2
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 18 цаг 48 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 20 цаг 37 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 20 цаг 49 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 20 цаг 54 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 22 цаг 11 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 22 цаг 19 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 22 цаг 40 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 23 цаг 31 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 23 цаг 35 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 23 цаг 45 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 23 цаг 54 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top