x

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 14 дүгээр тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УУИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энхболд нар болон холбогдох бусад албан тушаалтнууд багтаж ажиллажээ.

Байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй 34, найруулгын шинжтэй 3, хамт өргөн баригдсан  хуулийн төслийн талаар 1 санал гаргасныг нэг бүрчлэн хэлэлцэж санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх тухай заалт нэмэх; хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн этгээд зохион байгуулахад хэтэрхий ерөнхий байдлаар тусгасан, хуулийг хэрэгжүүлэх шатанд хоёрдмол утга санаагаар ойлгогдож болзошгүй байсан заалтуудыг хассан байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, М.Билэгт, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, тэдгээрийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц мөн" гэж өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар соёлыг төлөвшүүлэхэд оршино” гэж өөрчлөн найруулах, 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалт, 5.2 дахь хэсгийг нэгтгэн “Төрийн байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох” гэж  өөрчлөн найруулж 5.1.12 дахь заалт болгохоор тогтов. Түүнчлэн төслийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтыг “хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;” гэж өөрчлөн найруулах, 7 дугаар зүйлд “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх” гэсэн агуулгатай 7.2.10 дахь заалт нэмэхийг дэмжлээ.

Төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажпыг хэрэгжүүлэгч байгууллага гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгааг 2 жил тутамд, гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг 3 жил тутамд улсын хэмжээнд, эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, эсхүл тодорхой гэмт хэрэг, зөрчлийн төрлөөр олон нийтийн дунд зохион байгуулна” гэж өөрчлөн найруулах, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр хүмүүст зориулсан ажлын байр бий болгоход, хөдөлмөрлөх дадал, туршлага олоход нь дэмжлэг үзүүлж болно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулж 30.4 дэх хэсэг болгохоор тогтлоо. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ингээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 19 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 22 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 31 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 33 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 34 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 36 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 37 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 38 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 41 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 59 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо Өчигдөр 14 цаг 12 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно Өчигдөр 14 цаг 11 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ Өчигдөр 14 цаг 08 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ Өчигдөр 14 цаг 06 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top