x

Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 15 бүтээлд иргэдийн саналыг авч байна

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. Уралдааны зорилго бол Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм.

14 хоногийн хугацаатай дээрх уралдааны материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан тул энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас дараах тодруулгыг авлаа.  

-Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдаанд хэдэн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчийн хэчнээн бүтээл ирэв?

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг тавдугаар сарын 15-наас 29-ний өдөр хүртэл нийт 14 хоногийн хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучууд хамтарч оролцохоор удирдамжид заасан байгаа. Энэ хүрээнд нийт 15 баг бүтээлээ ирүүлсэн байна. Засаг даргын захирамжийн дагуу уралдааныг дүгнэх комисс байгуулагдсан байгаа. Ирүүлсэн бүтээлүүд дээр одоо удирдамжид заасны дагуу тав хоногийн хугацаанд манай байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтийн саналыг авах юм.

-Ирсэн бүх бүтээлүүдийг танай цахим хуудаст ил байршуулаад, иргэдийн саналыг авч байж дүгнэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Уралдаанд материал ирүүлсэн 15 багийн бүтээлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулаад иргэд олон нийтээс саналыг авна. Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-н хүртэл таван өдөр иргэдийн саналыг авсны дараа шалгаруулах комисс хуралдаад, дүнгээ гаргана гэсэн үг.

-Уралдааныг дүгнэхдээ юуг голлон шалгуур үзүүлэлт болгох вэ?

-Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Бүтээлийн үзэл санаа шинэлэг байдал, үндэсний онцлог түүх соёлын хэв шинжийг тусгах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн  техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хэр хангасан, эсэх, иргэд олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтүүдээр тус бүрт нь оноо өгөх юм.

-Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнд бүх зардал багтсан уу?

-Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж 20 сая төгрөгөөр урамшуулна. Үүнээс гадна шагналт байр хоёрыг шалгаруулж, тус бүр таван сая төгрөгөөр шагнана. Шилдгээр шалгарсан бүтээлийн баг маань дараагийн тохижилтийн зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэйгээр оролцоод явна.

Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлэхэд, нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Монгол Улсынхаа төв талбайн урд хэсгийн 2.5 газарт ямар тохижилтын ажил хиймээр байгаа тухай санал бодлоо хуваалцаж, энэхүү ажилд идэвх санаачилгатай оролцоорой гэж уриалмаар байна. Мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн бүтээлүүдэд та бүхний санал үнэ цэнэтэй, бодитой дэмжлэг болох юм шүү.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 10 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 13 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 22 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 24 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 24 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 27 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 27 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 28 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 31 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top