x

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монголын Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас хүслээ.

Энэ тухайгаа “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр байнгын хорооны дарга Ж.Ганбаатарт хүргүүлэв.

“Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч дэмжигдээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний эцэст дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Т.Аюурсайхан, Л.Болд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг хүлээсэн байна.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнээс хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Иймд уг хуулийн төслийг 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг Танаас хүсэж байна.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11-д “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” тухай арга хэмжээ тусгагдаж, авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Гэвч энэ заалт батлагдсан өдрөөсөө хойш 20 хоногийн дараа Улсын Их Хурлын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон юм.

Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын хүрээнд ашигт малтмал, уул уурхайн салбарыг зохистойгоор хөгжүүлэх, үр өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хөрөнгө оруулагчидтай эрх тэгш, харилцан ашигтай ажиллах зэрэг нь Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа амин чухал асуудал мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэдэг байх онцгой ач холбогдол бүхий эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон төрийн бодлогоо хамгаалж Монголбанкыг ашиглах хууль санаачилсан юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайланг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн байх бөгөөд энэ үеэр “Рио-Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, Улсын Их Хурлын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд сөхөгдөж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсаас гарч буй экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг илэрхийлжээ.

Улс орны хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолд үнэмлэхүй хувь нэмэртэй гэж үзэж болох ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй иймэрхүү хүндрэл, бэрхшээлийг төрийн оновчтой, ухаалаг бодлогоор шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд нэн даруй авч хэрэгжүүлвэл зохих нэг л арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль юм.

Түүнчлэн саяхан батлагдаж, 2020 оны 01 дүгээр сараас мөрдөгдөхөөр хүлээгдэж буй татварын багц хуулийн асуудлыг мөн нухацтай авч үзэх, уг хуулиудаар гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн болон үндэсний эрх ашигт хохиролтой олон асуудал дагуулсан, зөрчил хийдэл ихтэй эрх зүйн орчин бүрдэж байгааг онцгойлон анхаарах шаардлага бас байна.

Эдгээрийг судлан үзэж, анхаарал хандуулан ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 7 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 10 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 19 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 21 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 21 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 24 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 24 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 25 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 29 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 47 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 50 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 51 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 53 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 55 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top