x

М.Энхболд ОУПХ-ны ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо

УИХ-ын гишүүн М.Энхболд Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд, 2018 оны нэгдүгээр сард Ханойд болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы үеэр уулзаж танилцсанаас хойш Монгол Улсдаа дахин уулзсандаа баяртай байна хэмээгээд УИХ-ын дарга байхдаа 2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар албан ёсны хүсэлт тавьсныг минь хүлээн авч, энэхүү арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах шийдвэрийг гарган, өөрийн биеэр хүрэлцэн ирж, чуулганыг удирдаж оролцсонд чинь сэтгэлийн талархал дэвшүүлье гэлээ.

Тэрбээр, үргэлжлүүлэн “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хаалт дээр Таны хэлсэн үгийг анхааралтай сонссон. Хурал амжилттай болсон талаар, мөн Монгол УИХ, Монголын гадаад харилцааны байгууллагууд энэ хурлыг сайн зохион байгуулсан гэж үнэлж дүгнэсэнд тань талархаж байна.

Чуулганаас гаргасан төгсгөлийн баримт бичиг буюу Улаанбаатарын тунхагийг хэрэгжүүлэх талаар цаашдаа бүс нутгийн парламентууд анхаарал тавьж ажиллах байх. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэн ядуурлыг бууруулах чиглэлээр дэвшүүлж байгаа зорилт, байгалийн гамшгийн эсрэг улс орнууд хамтарч тэмцэх зэрэг тунхаг бичигт тусгагдсан асуудлыг бодит ажил хэрэг болгоход Монгол УИХ идэвхтэй, анхаарал тавьж ажиллана.

Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулганыг амжилттай болгохын тулд Чуулганыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ихээхэн анхаарал тавьсныг дурдах нь зүйтэй.

Мөн ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын холбогдолтой асуудлаар ажилладаг байнгын хороонд  УИХ-ын гишүүн Н.Учрал, Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороонд  УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь Олон улсын парламентын байгууллагад Монголын парламент ихээхэн идэвх чармайлттай ажиллаж буйн илэрхийлэл юм. Өмнө нь манай улсын парламентчдаас ийнхүү гурван хүн Олон улсын парламентын байгууллагад тэргүүлэгч гишүүнээр нь ажилласан удаа байхгүй.

ОУПХ-ны Хүний эрхийн хорооны шинэ удирдлагууд ирэх долоо хоногт манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар үнэн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах асуудалд анхаарал тавьж ажиллахаар манай улсад ирэх гэж байгаад талархаж байна.

Цаашдаа ОУПХ-ноос зохион байгуулах бүх арга хэмжээнд УИХ идэвхтэй байр сууринаас оролцоход УИХ-ын гишүүний хувьд бүхий л боломж, бололцоогоо дайчилж ажиллана” гэлээ.

ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Монгол Улсад маш амжилттай боллоо. Миний хувьд энэ нь шилдэг арга хэмжээнүүдийн нэг байлаа. ОУПХ аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа хүн хоорондын харилцааг чухалчилж, найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарах ёстой юм байна гэдгийг Улаанбаатарт болсон энэ арга хэмжээнээс харлаа. Энэ сайхан жишгийг цаашид Ази, Номхон далайн орнууд гэлтгүй ОУПХ-ны гишүүн орнуудын түвшинд ч хэрэгжүүлэх ёстой юм” гээд ОУПХ, Монгол УИХ-ын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг тайлбарлаж хэлсэнд талархлаа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн, Монголын парламент ОУПХ-д гишүүнээр элсээд 60 орчим жил болсон ч сүүлийн жил гаруйн хугацаанд ОУПХ-ны үйл ажиллагаанд онцгой идэвх чармайлт гарган оролцож буй нь таны УИХ-ын даргаар ажиллаж байхдаа оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой. Цаашид идэвхтэй байгаа гишүүдийнхээ оролцоог улам нэмэгдүүлж ажиллаасай хэмээн тэмдэглэлээ.  

Тэрбээр мөн, ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны 137 дугаар чуулганаас ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь Монголын төлөөлөгчид дэмжиж ажилласныг хэзээ ч мартахгүй, санаж явдаг хэмээн талархлаа илэрхийлээд “Монгол, Мексик хоёр улс газар зүйн хувьд хол байрлалтай, өндөр хэмжээнд хамтын ажиллагаа хөгжөөгүй ч Та бүхний намайг дэмжсэн тэрхүү явдал бие биедээ итгэсэн итгэлийн илэрхийлэл болсон" хэмээлээ.   

Хатагтай Габриела Куэвас ирэх зургаадугаар сарын 5-8-ны хооронд ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид Монголд ажиллахдаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтээс гадна өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын лидер хүн Төрийн ордонд амь насаа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллахыг тэмдэглэв.  

Талууд энэхүү уулзалтаар Монгол-Мексик /Латин Америк/ хоёр улсын парламент хоорондын бүлгүүдийн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд зэргээр анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах талаараа санал солилцсон юм.   

Габриела Куэвас “Монгол Улс надад маш их таалагддаг, гайхамшигтай сайхан орон. Монголыг Мексикт таниулахын тулд өөрийн чадах бүхнээ хийнэ” гээд “Мексикийн парламентын гишүүний хувьд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах асуудлаар Мексихийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдад зориуд цохон тэмдэглэж хэлнэ. Цаашид манай хоёр орон бие биенээ харилцан дэмжиж, хөгжих боломж байгаа гэж бодож байна” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд хатагтай Габриела Куэваст ажлын амжилт хүсээд Монголд дахин айлчлахыг ерөөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 9 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 11 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 20 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 22 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 23 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 25 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 26 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 27 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 30 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 49 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 51 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 52 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 55 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 57 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top