x

Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцлөө. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцож холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого хамтын ажиллагааны 2018 оны хэлэлцээний үеэр төслийн III дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцоод байгаа юм байна. 

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва нар тодруулга хийлээ. Өмнө нь хэрэгжсэн төслүүдийн үр дүн болон энэ удаагийн санхүүжилтийн зарцуулалтын төлөвлөлтийн талаар асуулаа.  Төслийн I үе шатны санхүүжилт болох 11.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тусгай хамгаалалттай 11 газрын менежментийг хөгжүүлэх, бусад 33 хамгаалалттай газруудын менежментийг дэмжихэд зарцуулагдсан байна. Энэ хүрээнд байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажлын багаж хэрэгсэл, тусгай хувцас, ажлын байр, туулах чадвар өндөртэй автомашин, мотоцикл, хөдөлмөр хөнгөвчлөх технологийн хэрэгслээр хангах, түүнчлэн тусгай хамгаалалттай бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Төслийн II, III үе шат 2019-2026 онд хэрэгжиж байгаа бөгөөд дараагийн санхүүжилтүүдийг мөн энэ чиглэлээр зарцуулах юм байна. Өнөөдрийн байдлаар Төслийн хэрэгжилтийг хянах баг ХБНГУ-аас ирээд Монгол Улсад ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэв. II шатны санхүүжилтийн хүрээнд 4 бүсийн 40 гаруй сумын газар нутаг хамрагдсан бол III шатны санхүүжилтэд Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 сум шинээр хамрагдах юм байна. ХБНГУ-ын зүгээс байгаль хамгаалагчдын орон тоо, урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгааг хэллээ. 

Ийнхүү гишүүдийн асуултад салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өгсний дараа үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Иймд санал хураалт явуулахад 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Дараа нь Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцсөн. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын  хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7.0 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна. Зээлийн хүү жилийн 2 хувь, зээлийн хугацааг 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэж Н.Цэрэнбат сайд танилцуулгадаа дурдав. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тодруулга хийн ажлын хэсгээс хариулт авсан, мөн төсөлтэй холбогдуулан тэрбээр үг хэлэв. Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжиж буй өндөр ач холбогдолтой энэхүү төслийг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх тал дээр ихээхэн анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн уул уурхай төдийгүй барилга, экологийн инженерүүдийг бэлтгэх, МСҮТ-ийн мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд анхаарал хандуулахыг хүслээ. Үргэлжлүүлэн санал хураалт явуулсан юм. Дээрх зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 5 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 8 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 17 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 19 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 20 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 22 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 23 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 24 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 27 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 45 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 48 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 49 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 52 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 54 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top