x

ЭЗБХ: Оюутолгойн гэрээг зогсоож, эргэж ярилцья...

УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан. Түүнчлэн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг даалгасан билээ. Өнөөдөр тус ажлын хэсэг дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд танилцууллаа. Дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхэн болон салбарын яам, төрийн өмчит компаниудаас асуулт асууж, саналаа хэллээ.

Д.Тэрбишдагва: Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал Оюутолгойг хөрөнгөтэй нь зараад зугтахад бэлэн байна

"Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болох нь шалгалтын дүнгээр тогтоогдлоо" гэж ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тодотголоо.

Ажлын хэсгийн дүгнэлтэд:  

-Төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээг зурсан нь алдаа болсон. 

-2010-2055 он хүртэл Монголын талын хүртэх үр ашиг 31 хувь, Хөрөнгө оруулагч тал 69 хувь байх төсөөлөлттэй байна.

-Төр нь энгийн хувьцааны 14 хувийг "өмчлөх" гэдэг үгийг хувь нийлүүлэгчдийн гэрээгээр "эзэмших" болгож өөрчилсөн нь эрхзүйн ойлголтын зөрчил үүсгэсэн.

-Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна.

-Хөрөнгө оруулагчдэд хэт их эрх мэдэл олгосон байна.

-Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан. Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй болсон байна.

-Монгол улс 2039 онд ойролцоогоор нэг тэрбум долларын өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй байна. /Уг нь 2039 оноос Монголын талын хүртэх ашиг нэмэгдэх ёстой байсан/

-30 жилийн дараа манай улсын Засгийн газар нэмж 16 хувь буюу нийт 50 хувийн эзэмшигч болж болох боловч санхүүжилт ийм зарчмаар явбал энэ гэрээ үр ашиг багатай болно.

-Далд уурхайн санхүүжилтэд авах зээлийн барьцаанд Оюутолгой төслийн А лицензууд, бүхий л эрхүүд, үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн байна. Манай тал авсан зээлд хөрөнгө оруулагчдад давхар хүү төлөхөөр болсон нь дэндүү шударга бус тохироо болсон байна. 

-Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй байна. Төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй байна.

-Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.

-Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.

-Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрчээ. Улмаар нийт борлуулалтын орлогоос хасагддаг “Ачаа тээврийн зөрүү” зардал нь Оюутолгойн үр ашгийг бууруулдаг гэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдож УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт сонслоо.

ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар "Чуулганаар оруулж дүгнэлтийг хэлэлцүүлье. Хууль зүйн байнгын хороотой нийлүүлж нэмэлт ажлын хэсэг байгуулья. УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсэг байгуулья гэсэн Д.Тэрбишдагва гишүүний гаргасан горимын саналыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дараагийн хуралдаанаараа хэлэлцье" гэснээр өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Манай улсын ганц том нөөц шүү дээ. Аль аль талынхаа эрх ашгийг хамгаалж, хадгалах хэрэгтэй. ТЭЗҮ-г хамгийн түрүүнд зөв гаргаж ирэх ёстой. Жил болгон дүгнэлт нь өөрчлөгдөөд байх юм. 2013 оны гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт 6,3 болж нэмэгдсэн байна. Анх 5,3 байсан шүү дээ. Ингээд өөрчлөгдөөд байх юм уу. 2039 онд нэг тэрбум долларын өрөнд орох магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл анхны гэрээгээр бид 2039 онд ашгаа авах ёстой гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ. Ашиг хүртэх нь битгий хэл харин ч өрөнд орох нь л дээ" гэлээ.

Н.Нандинжаргал "Яах аргагүй ТЭЗҮ дээр асуудалтай байсан. 2015-09-15-ны өдрийн Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ТЭЗҮ-г хүлээж авахад алдаа гарсан. Манай талаас санхүүгийн моделоо дутуу үнэлсэн алдаа бий. Энэ онд Эрдэс баялагийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлнэ. Энэ зөвлөл чадвартай боловсон хүчнээр хангагдсан байх шаардлагатай" гэлээ. 

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл "Монголын талын өр гэж бий. Анх 2010 онд хөрөнгө оруулагч хувьцааны санхүүжилт хийсэн. 34 хувьд ногдох нэг тэрбум 79 сая долларын өрийг хөрөнгө оруулагч тал Монголын өмнөөс төлсөн гэдэг юм билээ. 2019-03-31 ны өайдлаар зээлийн үндсэн төлбөр нь нэг тэрбум 79 сая доллар дээр зээлийн хүү нэмэгдсэн. Үүнээс хойш хийгдсэн 4 тэрбум долларын санхүүжилт Оюутолгой төслийн санхүүжилт гээд Монголын талд бичигдээд явж байгаа" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хамгийн гол зүйл ТЭЗҮ шүү дээ. Энэ дээр өөрсдийн ур чадвар дутсан гэж ярьж болохгүй шүү дээ. Үнэ өслөө, техник технологи өөрчиллөө гээд байх юм. Гэтэл хөрөнгө оруулагч тал зардлаа нэмээд байна. Бид энийг хянах ёстой. Үр өгөөжөө шууд хөрөнгө оруулалт дууссаны дараа ашгаа хувиарлахдаа төлж болохгүй юм уу? Ирээдүйд ашиггүй байх магадлалтай л гэж та нар хэлж байна шүү дээ" гэлээ. 

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Эхнээсээ ТЭЗҮ-гээ батлаагүй байж хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 онд гарын үсэг зурчихсан. Дараа нь ТЭЗҮ оруулж ирсэнээр алдаанууд гарч эхэлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ТЭЗҮ-ийг заавал баримтлах баримт бичиг биш гээд өөрчлөлт оруулчихсан. Монгочлууд бид өөрсдөө санаатай юм уу санамсаргүйгээр алдаа гаргасан байна шүү дээ" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Болорчулуун "Монгол улс сараас сард өрөнд орж байна. Жишээ харуулья. 2017 оны байдлаар Риотинто 133 сая доллар, мөн мэргэжлийн үйлчилгээ гээд удирдлагын зардал шиг 69 сая доллар, хувь нийлүүлэгчид 460 сая доллар авчээ. Эргээд Риотинто ашиг болгож эдгээрээс шимтгэл авч байна. Ашиг гээд 71 сая доллар. 2017 оны байдлаар Риотинто 744 сая доллар, Монгол улс 175 сая доллар авчээ. Монгол улсын НӨАТ, гаалийн татвар, хураамж, НД, ЭМД, шимтгэл гээд бүгд тооцогдоод шүү дээ. Риотинто 2017 онд Монгол улсад төлсөн татвараа 75 сая доллар гэсэн. Манай улс болохоор өсгөөд 175 сая доллар болгож бичсэн. Ийм л харьцангуй орлого ашиг хүртэж байна шүү дээ. 2021 он гэхэд Монгол улс Риотинтод 18,6 тэрбум долларын төлөгдөөгүй өр төлбөртэй болно. Хүүнд 8,6 тэрбум доллар өгөх болно" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Тухайн үеийн гэрээ байгуулсан улс төрчид эх орноосоо урвасан гэрээ байгуулжээ" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Монголын тал анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц 51 хувьд хүргэнэ гэсэн. Гэтэл одоо эзэмшиж байгаа 34 хувиа ч өрөнд алдлаа шүү дээ. Гэтэл 500 гаруй сая төгрөгийн хүү төлөх нь. 10 гаруй жилийн бид буруу замаар будаа тээчихлээ шүү дээ. Нэг үе солигдлоо. Энэ үеийн залуус энэ алдааг чинь мэдэхгүй байна шүү дээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд "Оюутолгойн А лицензийг 2003-12-31 нд бүх хүмүүс баярлаж байхад хулгайгаар олгосон. Анхнаасаа хууль бусаар олгосон. Монголын ард түмэн, улс төрчид бүх эрх мэдлээсээ татгалзаж олгосон. Б.Фрийдланд гэж Канадын иргэний өмч болсон. Дараа жил нь болсон олон улсын хурал дээр тэр хүн очоод "Би Монгол улсад Грекийн нутаг дэвсгэрээс том нутагтай болсон. Монголд хүн байхгүй, сул газар шороо л бий" гэж мэдэгдсэн шүү дээ. Монголчууд эрхээ хамгаалах цаг болсон" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  "Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүст баяр хүргэе. Дэд ажлын хэсгийн нөхөд арай дэндүү байна. Ямар ч асуудал тавиад Риотинтогийнхон хүлээж авахгүй байна л гээд сууж байх юм. Олигтой хариулт ч өгсөнгүй. Засгийн газрын нийгэмд шударга ёс тогтооё, Монголчууд баялагийнхаа эзэн байя гэж байгаа бол Оюутолгойгоос энэ уриалгаа эхэлмээр байна. УИХ-аар асуудлыг ярихад Ч.Улаан сайдын ахалсан лобби бүлэг хаачив аа?! Бид 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар оруулж ирэхэд 8-9 гишүүн тэмцэж байгаад 67 дугаар тогтоолыг баталж байсан. Өндөр хүүтэй зээлээр биш 34 хувиа үнэ төлбөргүй авах тогтоол шүү дээ. Төсөл ашиглалтад орсоноор 4-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа бүрэн хэмжээгээр нөхнө. 10 жилийн дотор Монголын талын хувь 50 хувьд хүрнэ гэж тогтоол баталсан. Гэтэл тал еэвэнгийн үлгэр болчихлоо?!" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Бид 15 жил хэрүүл хийлээ. Ямар ч тоогүй маргалддаг, ашигтай, ашиггүй л гэж ярьдаг байсан. Одоо ямартаа ч тоотой боллоо. Анх хөрөнгө оруулалтаа 4,1 тэрбумаар хийнэ гэсэн. Одоо 14,6 тэрбум болчихож. 4 дахин нэмэгдсэн. Ажлын хэсгийнхэн "Монголчууд 2048 оноос ашиг хүртэнэ" гэсэн үгийг яаж хэлж чадаж байна аа?! 35 жилийн дараанаас хүртэх юм байна л даа. Өнөө 10 жил хаачив. Ийм төсөл гэж байдаг юм уу?! Би бизнесийн салбарт насаараа ажиллалаа. 35 жилийн дараа ашгаа өгөх бизнесс гэж дэлхийн хаана ч байхгүй. Би ичиж байна. Хөрөнгө оруулчихаад хөрөнгө оруулагч нь өөрөө хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулчихсан байна шүү дээ. Ирээдүйд ашиг хүртэх нь битгий хэл улам л өрөнд орох юм биш үү?! Риотинтотой яагаад бид хэлэлцээрийн ширээний ард сууж болдоггүй юм бэ, яагаад засгийн газар энэ гэрээг эргэж хардаггүй юм бэ. Ийм Монголын төр гэж байх уу?! 34 хувийг Монголын талаас төлөөлж суугаа нөхдүүд энэ хэдхэн тоог цээжээрээ хэлэх ёстой юм биш үү. Гэтэл юу ч мэдэхгүй, хэлж ч чадахгүй. Ийм хариуцлагагүй байж болох юм уу?! Энэ ордоос ганц зэс биш алт, мөнгө гарч байна. Үүний тооцоо хаана байна?! УИХ-аас дахин ажлын хэсэг гаргаж Риотинтотой ярилцмаар байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Энд Уул уурхайн сайд сууж байх ёстой юм бишүү?!. Монгол төрийн бодлогыг ярьж байхад алга байх юм. Гадныханаас мэдээлэл ирж байна. Танай төрийн бодлого бидэнд хаалттай боллоо гэж байна. УУХҮЯ-ны сайдын зөвлөх тавдугаар сарын 01-нд ажлын хэсэг байгуулсан юм байна. Энэ хүн ашиг сонирхолын зөрчилтэй хүн шүү дээ. Бизнес харилцаанд яриа хэлэлцээр хийх, эргэж ярилцах, тоог засах үзэгдэл байдаг л зүйл. Гэтэл Риотинто компани энэ гэрээний нэг ч цэг таслалыг өөрчлөхгүй гэж хэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ?! Нэг цэг таслал ч ямар үнэ цэнэтэй болохыг харж байгаа биз дээ" гэлээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Оюутолгойн орд бол алт зэсний орд. 1500 тонн алттай. Бороо гоулд 50 тн алттай бол 30 ширхэг Бороо гоулдаа бид алдаж байхад зүв зүгээр дуугай суугаад байх юм. Риотинто зээлдэгч үү?! Хөрөнгө оруулагч уу?! Зээлд төлж байгаа мөнгө нь манайд төлж байгаа татвараас их байгаа. 2015 онд 166 тэрбум, 2017 онд 47 тэрбум, 2018 онд 18 тэрбум төлж байна. Менежментийн баг ашигтай ажиллахын төлөө ажилладаг байтал зардлыг өсгөж ажилладаг баг гэж дэлхий дээр байхгүй. Гэрээг цуцлах үндэслэл зөндөө л байна. Бид эргэж ярих ёстой. Эрдэнэт шиг 100 000 хүн тэжээчихээд том ярих ёстой. Зурагтаар техник хэрэгсэл л харуулах юм. Бид тэр техникээр яах юм бэ. Бидний баялагийг хурдан авч явах гэж байна шүү дээ. Толгой компанийхаа оффисийн гадаад зардлыг Оюутолгой компаниар төлүүлдэг юм байна. Оюутолгой валютын сангийн хамгаалалтад орсон" гэлээ. 

УИХ-ын гишүүн Г.Болорчулуун "Оюутолгойн муу гэрээг Дубайн гэх улам муу гэрээгээр сольсон. Дубайн гэрээ шиг гэрээг Ерөнхий сайдын зиндааны хүн гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой. Гэтэл жижиг нөхөд гарын үсэг зурсан тул энэ гэрээ хүчингүй болох боломжтой. Монголын хүртэх 35 тэрбум доллар тас алга болсон. 2038 онд хүртэх ёстой гэсэн. 2040 он хүртэлх өөрсдийнх нь графикаар бол 2027 он гэхэд оргилдоо хүрнэ. 2030 он гэхэд гүний уурхайгаа ухаад дуусна гэсэн. Өндөр хүчин чадалтай техникээр маш богино хугацаанд алт зэсийг нь сорчлоод ухах юм. УИХ-аас Засгийн газарт чиглэл өгье. Гэхдээ би энэ засгийн газрыг сайжруулна гэж итгэхгүй байна. Оюутолгойн үр өгөөж гэж ярихаа больё. 100 хувийн 34, 10 хувийн 34 гэж өөр тоо шүү. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөөд явж байгаад үнэхээр харамсаж байна. Тиотинто бүх нөхцлөөр зардлаа өсгөж байна" гэлээ. 

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Ажлын хэсэг 300 гаруй хуудас материал гаргасан. 5 дэд ажлын хэсгүүдийн гаргасан 5 том тусдаа материал ч бий. Эрдэмтэн судлаачдын гаргасан нь ч бий. Одоо бид нэгтгэсэн 40 гаруй хуудас материалтай л танилцлаа. Бид ямартаа ч дүгнэлтээ гаргалаа. ЭЗБХ-ны дарга цаашид яах, чиглэл өгөхөө шийднэ биз. УИХ-ын тогтоол гаргах юм уу, Засгийн газарт чиглэл өгөх юм уу. Гэхдээ энэ гэрээг ширээний ард сууж ярилцах ёстой гэсэн байр суурьтай байна. Ким Трамп хоёр хүртэл цөмийн зэвсгээр дайтах гэж байгаад ширээний ард суугаад ойлголцоо биз дээ. Бид хамаг баялагаа алдчихаад яагаад ширээний ард суухгүй байгаа юм бэ" гэлээ. 

livetv.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.185.104)
    Bid geree hiicheed yaj ajillah business model iig zaaj uguugui bolohoor zardlaa usguh garts bolson, yahaaraa 21 udur ajillaad 14 honog amrah yostoi ve? Naash tsaashaa yavah ireh zardal taliij ugch bna. Ug ni jild neg udaa amardag biz dee?
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • saihanbileg haana b (68.183.187.37)
    gereee hiigeed surjin yum yarias baisan garuudiig olnii omno chirj gargaad asuugaad shuugeech odoo
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.7)
    гэрээ хийсэн новшнууд өөрсдөө л баяжсан биз дээ?энийг шудрага 5-н гишүүн анхааралдаа авсан бх гэж найдаж бн
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.9.43.245)
    Гэрээ хийлцсэн гаруудыг цаазлаач риотиндо зугтаагаад арилаад өгнө Ажлын байраар хангаж байгаа нь хаана бн?
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • монгол зүрх (66.181.161.36)
    оюу толгой бидний баялаг хамгийн хямд төсөр аргаар монголчуудыг ажлуулаад хамаг баялагийг нь цөлмөөд дуусгалаа. эрхэм түшээд нь хахууль луйвард идэгдээд тэдний талд орж ажилдаг. за тэгээд оюу толгойн тухай юм ярихаар нэг атар талхыг янз бүрээр зүссэн зурагаа энд тэнд зурагт самбар дээр байршуулаад тавьчина нэг бол нэг мод зүлэг тарьдаг хүүхэн би мэргэжилдээ хайртай сайхан амьдарж байна гээл нэг бол уурхайн ажилчид нь уурхайгаа амаа олохгүй магтаж ярьна яг үнэндээ бүгд эх ороноо ирээдүй хойчдоо бөөн өр үлдээх гэж байж юундаа баярлаад тийм бичлэгт ордог байнаа. бүгд урвагч тэнэгүүд юмаа бид чинь
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 4 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 7 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 16 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 18 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 19 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 21 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 22 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 23 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 26 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 44 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 47 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 48 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 50 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 53 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top