x

Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг ашиглаж эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлыг цэгцлэх шийдвэр гаргалаа. Мөн Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгалаа. Түүнчлэн Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг ашиглаж эхэлхээр болов. 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсэд ус, дулаан, цахилгаан хангамж болон ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажил хийж  2016-2018 онд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Эдгээрийн ашиглалт, үйл ажиллагааг долоодугаар сарын нэгний дотор эхлүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг ундны усаар хангах ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, эрчим хүчний дэд станц, 13,5 км авто зам, гэрэлтүүлэг, явган зам зэргийг барьжээ. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” 58.8 сая ам.долларын өртөгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газар 8.8 сая ам.долларыг нь гаргасан байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилласныхаа дараа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан юм. 

 Товч мэдээ

-  Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм. 

-  “Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлав. Эхний ээлжинд металлург, машин үйлдвэрлэл, газрын тос, нүүрс гүн боловсруулах болон химийн үйлдвэрийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. 2023 он гэхэд хүнд аж үйлдвэрийн салбараас төсөвт орох орлого нэмэгдэж, 5000 гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 17 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 20 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 29 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 31 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 32 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 34 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 35 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 36 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 39 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 58 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо Өчигдөр 14 цаг 12 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно Өчигдөр 14 цаг 11 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ Өчигдөр 14 цаг 08 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ Өчигдөр 14 цаг 06 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top