x

Хууль зүй, дотоод хэргийн сайд яг юу хийдэг хүн бэ?

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Хэргийн учир нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд гэнэтийн байдлаар амиа алдаад арав хоночихлоо. Гэтэл төрийн тусгай хамгаалалттай газарт, олны нүдэн дээр ил цагаан болсон энэ хэргийн учрыг манай цагдаагийнхан тайлж чадаагүй л байна.  

Тиймээс АН-ын зүгээс хэргийн шалгалтад хөндлөнгийн нөлөө орох вий гэсэн болгоомжлолын үндсэн дээр Олон улсын парламентын холбооноос тусламж хүсч, хөндлөнгийн хяналт тавиулахаар хандсанаа мэдэгдлээ.

Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр бас нэг ноцтой баримтыг хэлжээ. Хэрэг гардаг өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, үйлчлэгчдийг дуудан цэвэрлэгээ хийлгэсэн гэж. Тиймээс сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндийг хамгаалах гээд хэргийн мөрдөн шалгалтанд тээг болох вий, улс төржилт явах вий хэмээн болгоомжилж буйгаа, үүнээс шалтгаалан ОУПХ-нд хандсан гэв.

Тэгвэл гишүүн асны болгоомжлоод байгаа тэр тээг саад чинь хэдийн тавигдчихсан гэж хэлж болохоор байна. Угаасаа шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтгаанд зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан, гэмтлийн улмаас нас барсан гээд тогтоочихсон байгаа. Харин унасан шалтгааныг олох нь л цагдаагийн байгууллагын ажил байв.

Хамгийн гол нь уг хэрэг төрийн тусгай хамгаалалттай газар, олны нүдэнд ил газар болсон. Засгийн газрын хуралдааны танхимын өмнөх хоёрдугаар давхрын гонхноос хүн унаж (санаатай эсвэл санамсаргүйгээр унагаасан ч байж магадгүй) нас барсан. Хэрэг гарсны дараа цагдаагийнхан шөнө дөлөөр хэргийн газар очиж ажилласан. Тухайн үед төрийн ордонд байсан, ордноос гарсан бүх хүмүүсийг бүртгэж, дараа өдөр нь мэдүүлэг, байцаалт авсан.

Мэдээж энэ олон хүнээс гэрчийн мэдүүлэг байцаалт авах, өгсөн мэдээллийн үнэн зөвийг шалгахад нэг, хоёр хүний хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага яаравчлан ажлын хэсэг байгуулсан байх. Үүндээ тагнуулын байгууллагыг ч бас татан оруулсан (учир нь төрийн ордонд хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг ТТХГ нь тагнуулд харьяалагддаг) байх. Тэгээд хэзээ мөдгүй хэргийн үнэн мөн илрэх байх гэж олон нийт харж, хүлээж байлаа. Ядаж л “гаднын нөлөөгүй, гэмт хэргийн шинжгүй байна” гэдэг жижүүрийн үгээ хэлэх болов уу? гэж.

Гэсэн ч тийм юм болсонгүй. Ямар нэг ажлын хэсэг байгуулсан, хэргийн мөрдөн шалгалтад ач холбогдол өгч, хүн хүч дайчилсан талаар хэн ч мэдээлэл хийсэнгүй. Тэр тусмаа гэмт хэрэгтэй тэмцэх чих үүрэг бүхий Хууль зүйн сайд нь ганц үг амнаасаа унагасангүй. Хэргийг шалгаж байгаа Нийслэлийн цагдаагийн газрын дарга ч ус балгасан мэт дуугүй байна.

Тэгэхээр энэ хэргийн шалгалтад ямар нэг улс төрийн нөлөө оржээ гэдэг нь бараг л тодорхой болоод байна. Тэр тусмаа энэ хэргийн учрыг олох сонирхол цагдаагийн байгууллагад ч, Хууль зүйн сайдад ч байхгүй байна.

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр мэдээлэл хийхдээ “Хэрэг гарах үед хэсэг бүлэг хүмүүс муудалцсан байж магадгүй” гэж хэлсэн. Мөн олон хүн согтуу, хөлчүү байсан, агсан согтуу тавьсан (хэргийн материалд авагдсан байх учиртай) тухай ч ярьсан.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр хэрэг гарахаас 20 орчим минутын өмнө Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд гаднаас ажил хэргээр дуудагдаж орж ирсэн олон хүмүүс байсан. Сэтгүүлчид ч мөн байсан гэдэг. Мөн Г.Батхүү агсныг унасан, цус алдсан байдалтай байхыг анх харсан гэрчүүд цагдаа болон эмнэлэг дуудаагүй байсан. Гэх мэт сэжиг таамаг, сэжмүүд олон бий. Хамгийн гол нь уг явдал хүний нүднээс далд, хэнд ч мэдэгдэхгүйгээр болсон байх боломжгүйд хамаг учир байна.

Гэвч энэ хэргийг шалгахад гудамжинд ажилладаг цагдаа төрийн тусгай хамгаалалттай газар ороод бүрэн эрх нь хуулиар хамгаалагдсан хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй байж магадгүй гэх агуулгатай яриаг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өгсөн байна. Гэтэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлэх, илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд юу хийж, юу ярьсан бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд яг юу хийдэг хүн бэ?

Томоохон мөнгө, хөрөнгөтэй холбоотой, ашиг сонирхлыг нь хөндсөн асуудал болгон дээр хөхөөтэй цаг шиг гарч ирж донгоддог энэ хүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрд нөлөө бүхий эрхэм цаг бусаар амиа алдаад, түгшүүр төрүүлээд байхад яагаад ам нь үдээтэй явна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (107.77.230.135)
    нямдорж хулгай хийж худал ярьж хорлон сvйтгэдэг ажил хийдэг л хvн
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Soogii (202.9.45.67)
    Нөгөө 2 ялтнаа яриад л явж бгаа бз өөр юу хийдийн
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • ЖАСТЫН БАТХҮҮ (66.181.187.17)
    ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮ АЛТЖИНГИЙН АЛТАНГИЙН НӨХӨР АГСАН БОЛ Ц.НЯМДОРЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ГҮЙЖ ЯВАА
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.110)
    МАН , Нямдорж байгаа цагт хав дараад өнгөрнө.
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 10 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 13 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 22 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 24 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 24 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 27 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 27 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 28 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 32 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top