"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг өчигдөр орой 30 хоногийн хугацаатай баривчилсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Түүнийг баривчлах саналыг өнгөрсөн удаад шүүгчээс хамааран хоёр ч удаа хойшлуулаад байсан ч ийнхүү Нийслэлийн Прокурорын саналыг шүүх хэлэлцэн баталгаажуулжээ.