x

УИХ-ын дарга Г.Занданшатар ЕСБХБ-ны дэд ерөнхийлөгч Алейн Пилоуг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1,4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь хувийн хэвшил рүү чиглэж ирснийг тэрбээр уулзалтын эхэнд тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо эхэлсэн талаар танилцуулав. Мөн Монгол Улс эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байсныг онцолсон юм.

Уулзалтын үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөндөө тусгасан үндсэн чиглэлийн нэг нь олборлолтын бус буюу уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд чиглэж буйг онцлов. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станцууд барих, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрлэл, банк санхүү, үйлчилгээний 100 гаруй төсөлд санхүүжилт олгожээ.  Цаашид хотын хөгжлийн чиглэл, хатуу хог хаягдал боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэрт дэвшил гаргах, бохир ус цэвэршүүлэх байгууламжийг сайжруулах, дулаан хангамж, хот төлөвлөлтийн талаар хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдгийг ноён Алейн Пилоу дурдаад Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого чиглэлийн талаар тодруулж, өөрийн байр суурийг илэрхийлэв.  

УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хараахан хэлэлцээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг парламентаас ямагт дэмжиж ажиллах болно гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 10 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 13 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 22 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 24 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 25 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 27 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 28 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 32 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 53 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 57 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 59 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top