x

ОХУ-тай хамтран Орхон, Сэлэнгэ мөрнийг хамгаалах санал тавилаа

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал, Т.Л.Музычук, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо болох бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэхийн дотор өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх асуудал багтаж байгаа юм. Эдийн засагт хүний хүчин зүйл нэн чухал. Энэ үйл хэрэгт Байгалийн Улсын Их Сургуулийн оруулсан хувь нэмрийг хоёр тал өндрөөр үнэлдэг гэдгийг уулзалтын эхэнд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина онцоллоо.

Байгалийн Улсын Их Сургууль энэ жил 125 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сургуулийн түүхэнд шилдэг төгсөгчид олон байсны нэг нь Монголын төрийг 44 жил удирдсан, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал юм гэдгийг УИХ-ын дарга онцолж, түүний амьдралын талаар уран сайхны кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, энэхүү үйл хэргийг дэмжихийг зочдоосоо хүслээ. Түүнчлэн Монгол, Оросын эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвөөс Эрхүү хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа дугуй ширээний II уулзалтад ихээхэн ач холбогдол  өгч байгаагаа тэмдэглэв.

Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэх, кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажилд Байгалийн Улсын Их Сургуул, идэвхтэй оролцох болно хэмээн Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская хэллээ.

УИХ-ын дарга Халхын голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээний талаар дурдаж, тэнд барьж буй “Шинэ тосгон” Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр Байгаль нуурын усны гол эх ундарга болдог Орхон, Сэлэнгэ мөрнийг хамгаалах өсөл хэрэгжүүлэх санал тавьж, үүнд Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааны гол тулгуур болох Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн боловсруулсан төсөл, төлөвлөгөөний үр дүн тун удахгүй гарна гэдэгт итгэж байна гэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал Т.Л.Музычук, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская нар ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн холбооныхонтой хамтарч хоёр орны хууль тогтоогч, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хамтын судалгаа, шинжилгээний ажил өрнүүлэх, Монголд хамтарсан их сургууль байгуулах асуудал хөндсөнийг УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны чиглэлээр ОХУ-ын эрдэмтдийн санал бодлыг сонсохдоо баяртай байх болно гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 10 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 13 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 22 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 24 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 25 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 27 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 28 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 32 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 53 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 59 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top