x

Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганыг 20 жилийн дараа даргалж байна

Өнөөдөр /2019 оны 5 дугаар сарын 27/ эхэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус чуулганы даргын үүрэгт ажлаа АНДЭЗНК-ын 74 дүгээр чуулганы даргын үүрэг гүйцэтгэгч БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салёмсай Коммаситаас хүлээн авлаа.

Тэрбээр даргын үүрэгт ажлаа хүлээн авахдаа Монгол Улсад 20 жилийн дараа ирж буй энэхүү нэр хүндтэй үүргийг Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулахад бүс нутгийн орнуудыг уриалж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын нийт төлөөлөгчдөд хандан Монгол Улсын эдийн засаг, тогтвортой хөгжлийн бодлого, зорилт, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж үг хэлэв.

Тухайлбал, Ногоон хөгжлийн бодлого, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулагдсан Эдийн засгийн коридор, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэр дотроо “Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг танилцуулж, тус дэд бүс нутагт эрчим хүчний нэгдсэн зах зээл, зохицуулалтыг нь хариуцах байгууллагыг үүсгэн байгуулахад АНДЭЗНК болон түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг чуулганыг нээж үг хэлсний дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн нар чуулганы төлөөлөгчдөд хандаж үг хэллээ.

Чуулганы нээлтэд Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн, Камбожийн Ерөнхий сайд Самдеч Хун Сен нар хүндэтгэл үзүүлэн оролцсон бөгөөд ийнхүү оролцсон нь тус Комиссын бүс нутагт тогтвортой хөгжлийг хангахад үзүүлж буй үүргийг нь өндрөөр үнэлж буйн илрэл болов.

Маргааш Гадаад харилцааны сайд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзана.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 8 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 11 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 20 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 22 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 23 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 25 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 26 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 27 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 30 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 48 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 51 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 52 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 54 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 57 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top