x

Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон

  • шүүгдэгч Т.Аюурсайхан,
  • түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, Ц.Нямдорж, Н.Цэцэгмаа,
  • шүүгдэгч Х.Батхишиг,
  • түүний өмгөөлөгч Б.Даваажанцан, Д.Оюунбаатар,
  • шүүгдэгч И.Даваадорж,
  • түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран,
  • шүүгдэгч О.Дагвадорж,
  • шүүгдэгч Б.Отгонжаргал,
  • түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
  • шүүгдэгч П.Бадамхандын өмгөөлөгч С.Дэлгэрмаа,
  • шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Мөнхбат,
  • шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Т.Аюурсайхан нарын 11 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 20.3 дугаар зүйлийн 1, 3, 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 2, 4, 22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:

  • шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
  • хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
  • эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Iderbat (66.181.191.237)
    Ene shuuhiihend itgeh itgel daanch algadaa elbegdorj terguutei ajnai baterdene tolgoitoi mongoliin mafiin gunruu ni oruulahguin tuld ganhuyg ayursaihnaar tug tahij baigan bna l gej haragdaj bna huuli bus asar ih hulgain barimtaa galdan shataaj ustguulsan nutgiihaa ard irgediin tsenher yagaan tasalbariig deeremdej oron nutgaasaa say say tonnoor ni nuurs hulgai hiisen aimgiihaa ungutei uudtei buh gazriig uuriin bolon busdiin ner deer huuli busaar hulgailaj avsan ajnai baterdene seddorj nar yal avaaguigeer barahgui gar hul bugsnii alchuuruud ni umnugovi dayar yalalt baiguulaad ineed aldaad suuj baidiin iim buzar shuuhiig ariutgan shuuh gazar bna uu ef davraal terbum terbumaar ni hahuuli avaal baij baiguu
    2025 оны 01 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар
Top