Фото: Global Look Press/Victor Lisitsyn
Шинэ оны анхны соронзон шуурга дэлхийд нэгдүгээр сарын 5-нд орж ирнэ. Тэр нь Оросын ШУА-ийн Сансарын судалгааны Нарны астрономын лабораторийн сайтад нийтлүүлсэн мэдээнээс тодорхой боллоо.
Эрдэмтэдийн гаргасан графикаар нэгдүгээр сард соронзон талбайн сэрэлттэй дөрвөн өдөр таарах ба тэр нь сарын 5, 10, 16, 19-нд тохиох ажээ. Аз болоход соронзон шуурганы хүч нь сул, таван баллаас хэтрэхгүй гэнэ.