x

Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс ДЦС-III-ын өргөтгөл, шинэчлэлийн талаар тодрууллаа.


-дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудал УИХ-аар орж, дэмжигдлээ. Гэвч 1.3 тэрбум еврогийн өртөгтэй байгаа нь хэт өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл явж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?

-Энэ чинь 1.3 тэрбум еврогийн асуудал биш л дээ. Зүгээр санаатайгаар, эсвэл санамсаргүй байдлаар сенсаци дэгдээгээд байгаа юм.

-Тэгвэл нийт төсөвт өртөг нь хэд юм бэ?

-Төсөвт өртөг нь 2022 оны есдүгээр сард ирсэн ТЭЗҮ-ээрээ 1.3 тэрбум евротой тэнцэх хэмжээтэй рублийн санал ирүүлсэн юм. Тэр үед нэг евро 60 орчим рубльтэй тэнцэж байсан. Түүнээс хойш цаг хугацаа өөрчлөгдөөд 100 гаруй рубльтэй тэнцчихээд байна. Энэ ханшаар хөрвүүлэх юм бол тэрбум, эсвэл 900 ч юм уу нэг тоо гарна. Гэхдээ энэ асуудлыг бид 810 сая орчим ам.доллараас дээшээ гэрээ хийж чадахгүй гэдэг саналаа ОХУ-ын талд олон удаа тавиад байгаа.

Тэгэхээр оросууд ажлын болон нарийвчилсан зураггүй байж ТЭЗҮ-ээсээ зөрөөд янз бүрийн асуудал үүсч магадгүй гэхээр тэгвэл зургаа хийчихье. Дараа нь төсвөө хийе. Ингээд бүх зүйл тодорхой болсны дараа үнээ дахиж ярилцъя. Санхүүжилт, бусад асуудлуудыг цааш нь хөгжүүлэх тухай ярья гэдэг утгатай гэрээг Засгийн газар оруулж ирсэн. Харин санаатай, санамсаргүй улстөржүүлээд айхтар өндөр үнэтэй шахаа хийж байна гэсэн хардлагууд явах шиг боллоо. Ийм зүйл байхгүй гэдгээ УИХ-ын танхимд илэрхийлсэн.

-Төсөвт өртөг дээрээ нэгэнт л тохирохгүй байгаа юм бол заавал ОХУ-аар хийлгэх шаардлага байгаа юм уу?

-Засаг залгамж чанартай. Түрүүчийн Засгийн газрын үед ОХУ-аар хийлгэе гэдэг шийдвэр гаргаад ОХУ-ын талтай олон улсын гэрээний асуудал хөндөгдөөд явчихсан. Тэгэхээр энэ сэдвийг нэг талдаа гаргах хэрэгтэй болж таарна даа. Хийлгэх юм уу, үгүй юу гэдэг яриагаа цэглээд ажил хиймээр байна.

-Энэ өргөтгөл нь эдийн засгийн үр өгөөжгүй. Тийм болохоор энэ мөнгөөрөө шинэ станц барих хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим гишүүд илэрхийлж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Буруу ойлголт яваад байгаа юм. Энэ чинь нэмэлтээр ТЭЦ-3-ын хашаан дотор хоёр шинэ станц барих юм шүү дээ. Шинэ станц барих гэж байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн үр ашиггүй бол мэдээж зогсоож таарна биз дээ. Үр ашигтай гэсэн нөхцөл хангагдсан тохиолдолд энэ төслийг цаашаа хөгжүүлэх тухай ярина.

-Энэ төсөл хэрэгжсэнээр манайд ямар ашигтай байх вэ?

-ТЭЦ-3 маань өнөөдөр 198 мегаватт цахилгаан үйлдвэрлэж байгаа. Гэвч тоног төхөөрөмжийнх нь дийлэнхийн хугацаа нь дуусчихсан. Шинэ барих станц нь 300 мегаватт хүчин чадалтай байна. Хоёрдугаарт, дулаан үйлдвэрлэлийг нь нэг дахин нэмэгдүүлэх төсөл юм. Улаанбаатар хот маань цахилгаан болон дулааны хомсдолд орчихсон. Ачааллаа дийлэхгүй байгаа учраас тулгамдсан асуудал болчихоод байна.

-Хүмүүсийн яриад байгаа шиг ОХУ-аас энэ төслийг явуул гэсэн тулгалт, шахалт үнэхээр ирээд байгаа юм уу?

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүмүүс янз бүрийн үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байгаа. хардах ч эрхтэй. Харин гүтгэх бол хуулийн зохицуулалттай. Тэгэхээр ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй. Манай талаас экспортын зээлээр санхүүжүүлье гэдэг хүсэлтийг 2019, 2020, 2021 онуудад төрийн өндөр дээд түвшний уулзалтууд, Засгийн газрын хуралдааны үеэр тавьж байсан асуудал.

-Экспортын зээлийг өөр улсаас аваад энэ төслийг хийх бололцоо байхгүй юу?

-За даа, 2015 онд Парисын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд барууны улсуудын санхүүгийн байгууллагууд ерөнхийдөө нүүрсний төслийг санхүүжүүлэхээ зогсоочихсон. Мөн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд ч гэсэн нүүрсний төслийг үйлдвэрлэхээ больчихсон байгаа.

Үүний дараа 2021 онд НҮБ-ын чуулган дээр БНХАУ-ын дарга Хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцыг Хятад улс санхүүжүүлэхгүй гэдэг амлалт аваад, энэ нь Хятадын төрийн бүх холбогдох шийдвэрүүд болоод гарчихсан. Тэгэхээр 2015 оноос өмнөх үетэй харьцуулахад өнөөдөр нүүрсний төсөл дээр санхүүжилт босгох бололцоо шулуухан хэлэхэд 90 гаруй хувиар буурчихсан. Парисын хэлэлцээрт ороогүй цөөхөн улсын нэг нь ОХУ учраас л тухайн үеийн Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм байна лээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Уржигдар 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Уржигдар 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Уржигдар 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31 Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно 2024-12-31 Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ 2024-12-31 Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна 2024-12-31 Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024-12-31 Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ...
Top