Брэндийг амьдарч байх бүхий л хугацаанд нь алдаршуулсан арт-төсөл бүтээхийг авто үйлдвэрлэлтэй холбоотой олон компаниуд оролдсон. Ганцхан Pirelli марк л жараад жилийн турш наад зах нь жилд хоёр удаа олон нийтэд жинхэнээрээ дэлхийн соёлын цар хүрээний үйл явлыг санал болгож ирлээ.
Тогтсон журмаар, зун нь ирэх оны календарийн зургийг авах гэрэл зурагчны нэрийг зарлаад ажлын төлөвлөгөөг хийдэг. Арваннэгдүгээр сард хуанлийн танилцуулгыг хийнэ. Энэ урлагийн төсөлд Италийн дугуй үйлдвэрлэгч нарыг ямар ч автын аваргууд гүйцэхгүй.
2025 оны календарь Refresh and Reveal нэртэй бөгөөд түүнийг «Шинэчлэл ба нээлт» гэж буулгаж болно. Энэ 51 дэх урлагийн бүтээлийг загварын гэрэл зурагчин Итан Жеймс Грин бүтээсэн ба тэрээр энэ бүтээгдэхүүнд анхнаасаа л шүтэгдэж ирсэн хүний биеийн гоо үзэсгэлэн, мэдрэмжийг гаргаж өгч чадсан аж. Энэ удаагийн календарьт Венсен Каселиас эхлээд өөрөө хүртэл оролцсон арванхоёр хүний 24 зургийг хэвлэжээ. Хүн бүрийн нэг өнгөт нэг хар цагаан зураг ашиглагдав. Календарь Pirelli худалдагддаггүй ба зөвхөн тусгай захиалгаар гучаад мянган хувиар хүргэгддэг. Тэр хүмүүс л бусдад зургийг танилцуулан хуваалцах эрхтэй юм.
Мартина Гутьеррес, календарь Pirelli 2025 он.📷Фото: Pirelli