x

Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ?

Фото: REUTERS/Rachel Wisniewski

Испанийн El Mundo сонин Маскийг оны хүн гэж нэрлээд Юлий  Цезарьтай зүйрлэжээ.

El Mundo  сонин Илон Маскийг оны хүнээр сонгоод түүнийг  XXI зууны "Юлий Цезарь" гэж нэрлэв. Өмнөх жилд тэр хүнийг Time оны хүнээ болгосон, харин энэ жил редакци нь түүний шинэ боос Дональд Трампыг оны хүнээ болгов. Гадаадын хэвлэл Маскийг суутан, алиалагч, хэтрэлтийг жолоодогч гэх зэргээр нэрлэнэ... Илон Маскийн талаар бидэнд юу тодорхой байна вэ?

Баримт 1. Дэлхийн хамгийн баян хүн

• Өөрийн хамгийн анхны бүтээгдэхүүн компьютерын тоглоомыг тэр 12 насандаа бүтээгээд 500 доллартай болжээ. Максийг  2021 онд Форбс хамгийн баян хүн  гээд Forbes өөрийн чинсааны түүхэнд анхдагч болгоход түүний хөрөнгө $300 тэрбумд ойртсон байлаа. Харин өнөөдөр тэр долоон томоохон компанийг эзэмшдэг ба хөрөнгө нь $400 тэрбумын босгыг алхжээ. Тэр цагаас хойш Маск чинсааны тэргүүн эгнээнд дандаа бичигдсээр ирэв.  Одоо түүний хөрөнгө $454 тэрбум болсон байгаа нь Чинсааны хоёрт байгаа  Amazon компанийн эзэн Жефф Безосын хөрөнгөөс бараг хоёр дахин их гэсэн үг. Маскийн  2022 онд $44 тэрбумаар худалдан авсан  Twitter (X) олон нийтийн сүлжээнээс бусад үйлдвэрүүд эхний ээлжинд автомашин бүтээх, компьютерын ба сансарын технологийг хөгжүүлэн явуулдаг.  

• Зах зээл Маскийн хэлсэн ярьсанд  мэдрэмжтэй хандана. Маскийн ямар ч үг нь компаниудын хувьцааны үнийг унагана эсвэл хөөрөгдөнө. 2016 онд "Tesla цахилгаан машинд Samsung зайг хэрэглэнэ" гэсэн дам ярианд Маск хариулахдаа "компани зөвхөн Panasonic компанийн эд ангийг ашиглаж байгаа" гэж хэлээд Samsung-ийн  хувьцааг 8,02%-иар, компанийн хөрөнгөжилтийг $580 саяар унагаж байлаа. Харин Panasonic-ийн хувьцаа өсч, компанийн хөрөнгө $800 саяар нэмэгдсэн түүх бий.  Түүний үг Маскийн өөрийнх нь Тесла компанийг баяжуулахаасаа илүүтэйгээр хоосруулж байсан  юм.

Баримт 2. Онолын хуйвалдааний талыг баригч

• Илон Маск COVID-скептик гэдгээр нэртэй ба вакцинжуулалтын эсрэг байж ирэв. Тэр 2023 онд домогт сагсан бөмбөгчин Леброн Жеймсийн хүүгийн зүрх зогссоныг миокардит гэдэг нь COVID-19 халдварын эсрэг вакцины  сөрөг дагавар  гэх тайлбар өгсөн юм.

• Маск  мөн л 2020 оны  ерөнхийлөгчийн сонгуулийг  худал хуурмаг  явагдсан гэх  дам  яриаг тараасан.  Сая Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр санал хураагч машинууд  тооллогыг буруу явуулдаг гэж сонгогч нарт ярьж байв. Гадаадын хэвлэлээр тэрбумтны хүрээнийхэн ба түүнтэй сүлжээгээр харилцагчид  хэт барууны үзэл санаа  ба онолын хуйвалдаан гэгчид итгэдэг хэмээн бичиж ирлээ.

Баримт 3. Чадварлаг бизнесмен ба гүйцэтгэгч захирал

• Маск хэвлэлээр тогтмол шүүмжлүүлдэг ч түүний өрсөлдөгч нар "ямар ч ажлыг бариад авсан амжилт гаргадаг" хэмээн үнэлдэг. Калифорни дэх Тesla үйлдвэр General Motors компанийнх байхдаа олигтойд тооцогдохгүй байсан бол Илон Маскийн удирдлага дор хамгийн үр  үр бүтээлтэй үйлдвэр болов.

• Маск  ирснээр  SpaceX компани  сансарын ачааны бизнесийн  сул талаа мэдэгдэхүйцээр сайжруулж, ОУСС-д хувь хүмүүсийн аяныг явуулсан анхны компани болов. Илон Маскийн удирдлагаас олсноосоо илүү хохиролтой  цорын ганц бизнес нь олон нийтийнX (хуучинTwitter) сүлжээ. Гэхдээ тэр хэлснээр, энэ хөрөнгийг ашиг олохын тулд биш үгийн эрх чөлөөг дэмжихээр авсан гэжээ. Гадаадын  тоймч, шинжээчид ярихдаа, Дональд Трампын эсрэг Цагаан ордон  өөрийн бүх нөөцийн сүлжээг ашигласан ч Трампын ялалтыг Х сүлжээ түүнд маш идэвхтэй талбарыг гарган өгснөөр авчирсан гэж дүгнэсэн байгаа.

Баримт 4. Төрөлтийг нэмэгдүүлэх талыг дэмжигч бөгөөд олон хүүхэдтэй эцэг

• Илон Маскийг "пронаталист" гэх хүүхэд төрүүлэлтийг хөхиүлэн дэмжигч  талынхныг дэмжигч хамгийн баян нөлөө бүхий хүн гэдэг. Тэрбумтан 2021 онд бага төрөлтийн аюулыг үзүүлэх судалгаанд зориулан Остины Техасын их сургуульд 10 сая долларыг нэрээ нууцлан хандивлажээ.

• Янз бүрийн эх сурвалжаар тэр өөрөө 11 эсвэл 12 хүүхдийн эцэг.  Нэлээдгүй хуучинсаг ёсыг баригч гэсэн түүний бүх хүүхдүүд ЭКО-гийн тусламжтайгаар  төржээ. Анхны эхнэртэй  байхдаа эхний хүүхэд нь эндсэн учир тэд энэ аргад шилжин хиймэлээр үр тогтоолгосон байв.

• Маск өөрөө хиймлээр үр тогтоох ЭКО нь эцэг эхэд нь хүүхдийн тоогоо тогтоох боломжийг өгдөг хүүхэд төрүүлэх үр дүнтэй арга гэж үздэг

Баримт 5. Улс төрийн үзэл баримлалаа үндсээр нь өөрчилсөн

• Илон Маск улс төрийн ямар нэгэн намд байдаггүй, өмнөх бүх сонгуулиудад зүүний  баримжаатай намыг дэмжиж иржээ. Өмнөх жилүүдийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэр Ардчилсан намын Барак Обама, Хилари Клинтон, Жо Байден нарын төлөө санал өгсөн байв. Энэ жилийн сонгуульд тэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зөрөлдөөнтэй байсан БНН-ын нэр дэвшигч Дональд Трампыг дэмжихээр шийдсэн нь гэнэтийн зүйл болов. Маск  2022 онд “нийтлэг утгаар тэр баруунтан эсвэл зүүнтэн огт биш”  гэж мэдэгдэж байснаа цар тахлыг дагаад татвар өсч байгаагаас тэр Ардчилсан намд дургүйцэх болжээ.

• 2024 оны  сонгуулийн компанийн явцад  бизнесмений зүгээс Байдены  командын хаягаар “болжмор нисгэж” ирсэн гэж гадаадын хэвлүүдэд бичсэн. Илон Маск өөрөө "ардчилагч нарын зүгээс  үг хэлэх эрх чөлөөнд аюул учруулж байгааг харж  байгаа" гээд тэр бүгд нь улс төрийн бүхий л асуудлаас даваад “ирээдүйн иргэншлэлийн төлөөх тулааныг” өдөөлөө гэсэн юм.

Баримт 6. Орос, Украин хоёрын хооронд энх тайван тогтоохын төлөө тэр үгээ хэлсэн үү

• 2022 оны аравдугаар сард Маск Орос, Украин хоёрын хооронд  энх тайван тогтоох шаардлагатайг хэлээд сөргөлдөөнийг зогсоох дөрвөн нөхцлийг заасан байв. Үүнд нь НҮБ-ын хяналт дор ОХУ-ын шинэ нутаг дэвсгэрт бүх нийтийн санал асуулга явуулах, Крымыг Оросынх гэж зөвшөөрөх, Украиныг төвийн сахисан статустай болгох, Крымыг ундааны усаар хангах баталгааг  өгөх гэж заажээ. Энэ твитийн дараа Цагаан ордон түүнийг болон компаниудыг нь “Орост хэтэрхий нөхөрсөг хандан үндэсний аюулгүй байдалд занал гаргаж байна уу" гэдгийг шалгах боломжийн талаар ярьж эхэлсэн байлаа.

• 2024 оны арваннэгдүгээр сард тэр, Украин дахь байлдааны ажиллагаа нь “ахиц үл харагдсан”  төгсгөлгүй  сөргөлдөөн болон хувирч  ямар нэгэн газар нутгийн ашиггүйгээр залуу украинчуудаар тахил өргөн хөнөөсөн хэрэг боллоо гэсэн юм. Тэрээр Трампын команд  ирснээр сөргөлдөөн зогсоно гэж итгэдэг. Тэгээд ч Жо Байдены засаг захиргаанаас Оросын гүнд холын тусгалын пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрсөнтэй санал нийлэхгүй байна.

Баримт 7. Илон Маскийн нөлөө нь АНУ-д ерөнхийлөгчийнх  шиг

• Гадаадын хэвлэлүүд бичиж байгаагаар, Маск таван стратегийн чухал компанийг хянаж байна. Тээврийн(Tesla), сансарын аж үйлдвэриийн (SpaceX), эрүүл мэндийн  (Neuralink), телехолбооны (Starlink) ба олон нийтийн сүлжээ (X) зэрэг нь  энд хамаарсан. Энэ бүгд нь засгийн газрын  үйл ажиллагаатай  солбилцож, Маскт маш  маш их нөлөөг гарган өгч байгаа юм. Улсын гол гүйцэтгэгч SpaceX пуужингийн компанийг удирддаг нь Маскт  холбооны нууц мэдээлэлд орох  эрхийг өгч байгаа.

• Хиймэл дагуулын  шуурхай холбоо, Starlink интернетын үйлчилгээг Украинд  ямар хэмжээгээр ашиглах нь Илон Маскаас бүрэн хамааралтай бөгөөд тэр бүрэн эрх нь ерөнхийлөгчийн үүрэгтэй эн зэрэгцэхээр.  Байдены засаг захиргаа  Маскийн бизнесийн эзэнт улс өсөн нэмэгдэж байгааг аюултай гэж үзэж ирсэн. Яагаад гэвэл Маск олон улсын тайзнаа  улс төрөөс илүүтэйгээр үр дүнтэй хамтын ажиллагааг илүүд үздэг. Тухайлбал, Tesla компанийн автомобилийг  үйлдвэрлэдэг Хятадтай Маск нягт холбоотой бөгөөд 2022 онд Тайвань, эх газрын Хятад хоёр нийлэх ёстой гэж мэдэгдсэн нь АНУ-ын албан ёсны бодлоготой зөрөлдөж байгаа юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Аргентинын эмгэнэл Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top