Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохоор Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлжээ.
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн улсын залуу начин Э.Батмагнай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарсан юм.
Улсын залуу начин Э.Батмагнай 2019 онд Баянхонгор аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин цол, 2020 онд Баянхонгор аймгийн баяр наадамд 6 давж, аймгийн заан цол хүртсэн бол 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн их ойн баяр наадамд 5 давж Монгол Улсын начин цол хүртсэн байна.