x

ХУД-ийн 6-р тойрогт нэр дэвшигчид сургууль, цэцэрлэгийн газар шийдэж өгөхийг хүслээ

Өнөөдөр (2024.10.07) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад хандаж, ХУД-ийн  ИТХ-ын 6-р тойрогт нэр дэвшигчид хүсэлт хүргүүллээ.

ХУД-ийн 11, 17, 22-р хороод (10 мянга орчим өрх)-ын нутаг дэвсгэрийн дунд ганцхан улсын сургууль байдаг. Сүүлийн үед тус дүүрэг, хороодын нутагт орон сууцны шинэ хорооллууд ихээр баригдаж, үүнээс үүдсэн сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, ямар ч сонголтгүйгээр өөр дүүрэгт байрлах цэцэрлэг, сургуульд хамрагдаж байна.

Тэгвэл энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх шийдэлдээ дэмжлэг авч, ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр 960 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барих газрын асуудлыг шийдүүлэх хүсэлтээ ХУД-ийн ИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигч С.Түвшинжаргал, Ж.Бямбасүрэн, Б.Арсланбаатар, М.Энхсанаа, Л.Оюунбилэг нар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад хүргүүллээ.

Томчууд бидний хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, шийдэл шийдвэргүйн хариуцлагыг өдөр бүр өөрсдийн биеэр амсаж хүүхдүүд хичээлдээ явахдаа өдөрт олон цагийг замын түгжрэлд өнгөрүүлж, инээж тоглох, суралцах, хөгжих цаг хугацаа, боломжоо алдаж хохирсоор байна. Үүгээр зогсохгүй хүүхдээ өдөр тутам харгалзан дэмжиж, сургах зорилгоор нэг асран хамгаалагч ажил хийхгүйгээр бүхий л цагаа зөвхөн хүүхдэдээ зориулахад хүрч байна. Үүнийг дагаад өрхийн санхүү, эдийн засагт ч багагүй дарамт учирч байгаа нь тодорхой.

Газрын асуудал шийдэгдсэнээр тухайн хороодод амьдарч байгаа мянга мянган хүүхэд хамран суралцах тойрогтоо сурч боловсрох боломж, сонголтоор хангагдаад зогсохгүй тэр орчмын замын түгжрэл саарч, дээр дурдсан нийгмийн олон асуудалд эерэг өөрчлөлт авчирна гэж тэд үзэж байгаагаа уулзалтын үеэр онцоллоо.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар
Top