x

Оюутан залуусыг ОХУ-д суралцуулах тухай санал солилцов

Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссийн  Монголын хэсгийн дарга С.Амарсайхан ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзав.

Урт удаан хугацааны баялаг түүх, олон жилийн уламжлалтай манай хоёр ард түмний нөхөрлөлд суурилсан Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дайн тулалдааны хүнд бэрх үед ч, энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдийг ч туулж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцлоод, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үеэр хоёр орны, боловсрол, шинжлэх ухаан, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцсаныг хэллээ.

Тэрбээр, “Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн даргын хувиар би ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой ойр хамтарч ажилладаг. Бид Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ЗГХК-ын өмнөх хуралдаанаар ярьсан асуудлыг ажил хэрэг болгох талаар санал солилцох ЗГХК-ын 26 дугаар хуралдааныг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна. Засгийн газар ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Эрчим хүч, төмөр зам, зам тээвэр, байгаль орчин, нефть, хийн хоолой, байгалийн хий, хүнс хөдөө аж ахуйн салбаруудын боловсон хүчнийг бэлтгэх, суралцагчдын тоог нэмэх боломж бүрдүүлж байна. Манай улсын хувьд эрчим хүч, нефть, зам тээврийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдаа ОХУ-д бэлтгэж ирсэн түүхтэй. Монголд эрэлттэй байгаа мэргэжлээр оюутан залуусыг ОХУ-д суралцуулах, мөн монгол залуус эх орондоо энэ чиглэлээр суралцах боломжийг олгож буйд талархал илэрхийлье” хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.178.180)
    САмроо ороз руугаа зайл оо оху диплом дэлхийд хүчингүйболсон
    2024 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар
Top