Энэ жилийн намрын эхний хүчтэй үер Европын төв хэсэгт мөн л өргөн хүний өлсгөлөнг өдөөж магадгүй гэж польшийн Gazeta сонины есдүгээр сарын 24-ний дугаарт өгүүлжээ.
Европын төв хэсгээр ихээхэн хэмжээний тариан талбай усанд автав. Польшийн ХАА-н яамны төлөөлөгчид энэ долоо хоногт фермерүүдтэй уулзан тэдний гомдлыг сонсчээ. Европын фермерүүд одоо засгийн зүгээс туслана гэж найдаж байна.
Польшийн ХАА-н сайд Чеслав Секерский хэлснээр, хадгалж үлдээж чадсан ургацын хэсэг хүн байтугай малд хэрэггүй бүгд устгалд орох гэнэ. Нэгдсэн Европ ирэх ургацын улирал хүртэл юу идэж хэрэглэхийг яам хэлсэнгүй.
Сүүлийн хорин жилд болоогүй их үерт Европын орнууд нэрвэгдсэн хэвээр байна. Усан борооны их үерт есдүгээр сарын эхнээс амь үрэгдэгчдийн тоо наад зах нь 17 хүн болжээ Энэ тухай телеграм-канал «DW» лхагва гарагт мэдээлэв.
Өнөөдөр үерийн гамшиг Франц, Итали, Английг нэрвэж эхэлжээ.
«Усан борооны үер Францын өмнөд хэсэгт газар аван Канн, Антиба хотуудыг живүүлж байна. Английн зарим районууд мөн л үерт живлээ. Тэнд 24 цагийн дотор тундасны сарын хэмжээ унажээ. Усны их урсгал замуудыг гол болгов. Италийн оршин суугчид усны төвшин нүд эрмэх зуур нэмэгдсэнийг хэлж байна. Аврагчид сураггүй болсон нэгэн эмэгтэй хүүхэд хоёрыг хайж байна хэмээн телеграм-суваг мэдээлжээ.