x

Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг өнөөдөр улс орнууд “Аялал жуулчлал ба энх тайван” уриан дор тэмдэглэж байна. 

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн 154 орон 1980 оноос, харин Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байгаа юм. Испани улсад анх 1979 онд болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн III чуулганаас энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгохоор шийджээ.

Манай улсын хувьд 1956 оны 7 дугаар сард ЗХУ-ын 15 жуулчинг 9 хоног аялуулахаар хүлээн авсан нь зохион байгуулалттай анхны аялал байв. Мөн оны 10 дугаар сард Прага хотноо болсон “Социалист орнуудын жуулчдын байгууллагын анхдугаар бага хуралд Монголын төлөөлөгчид оролцон, жуулчин хүлээн авах гэрээг 10 орчим оронтой байгуулсан аж. Удалгүй 1962 онд Тэрэлжид, 1964, 1968 онд Өмнөговь аймагт анхны жуулчны баазуудыг байгуулсан бөгөөд тухайн үеийн аяллын чиглэлд Улаанбаатар хот, Ёлын ам, Хонгорын элс, Орхоны цутгалан, Хужирт, Хархорин, Тэрэлж, Сонгино, Сөгнөгөр хэмээх газрууд хамаардаг байсан түүх бий.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, бодлого хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар
Top