x

Ивао Хакамадаг 58 жилийн дараа цагаатгалаа

Японы Сизүоки хотын тойргийн шүүхээс хүний амь хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон 88 настай, мэргэжлийн боксчин асан Ивао Хакамадаг цагаатгах шийдвэрийг өнөөдөр гаргалаа.

Тэрбээр цаазлуулах ялтнуудыг хорьдог өрөөнд 48 жилийг өнгөрүүлсэн байна.

Хакамадаг 1966 онд баривчилж, өөрийн ажиллаж байсан үйлдвэрийн дарга, түүний эхнэр, хоёр хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хурлын үеэр “эрүүдэн шүүсний улмаас хэргийг хүлээсэн” гэж мэдэгджээ.  Мөн хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж Хакадамагийн өмгөөлөгчид баталсаар байсан боловч 1968 оны есдүгээр сард түүнийг буруутай хэмээн үзэж цаазын ял оноожээ. 1980 онд ялыг эцэслэн баталсан байна.

2011 онд Ивао Хакамадаг цаазлуулах ялтнуудын камерт хамгийн удаан хугацаагаар хоригдсон хүн хэмээн Гиннесийн номонд тэмдэглэжээ. 2014 онд хэргийн газраас бэхжүүлэн авсан цусны ДНХ нь Хакамадагийн цусны ДНХ-тэй тохирохгүй байгааг тогтоосны дараа түүнийг сулласан байна. Гэвч 2023 онд Японы Дээд шүүх доод шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээж, шүүх хурлыг мөн оны 10 дугаар сард дахин явуулахаар шийдвэрлэжээ.   

Хакамадаг цагаатгасан нь дэлхийн II дайнаас хойших хугацаанд цаазын ял сонссон шүүгдэгчийн хэргийг дахин хянан хэлэлцэж шийдвэр гаргаж буй тав дахь тохиолдол юм. Хамгийн сүүлд 35 жилийн өмнө ийм шийдвэр гаргаж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар
Top