x

ЗАВХАН: Музейн 100 шилмэл үзмэрийн танилцуулга бүхий товхимол хэвлэгджээ

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 100 шилдэг үзмэрийн дээж каталог хэвлэгджээ.

Завхан аймгийн музей 1924 онд байгуулагдсан. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 10.500 гаруй үзмэртэй.


Аймаг, орон нутгийн онцлог бүхий “Орон нутгийн музей” болон “Алдартны музей” гэсэн хоёр төрөлжсөн музейн нийт 18 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үзүүлдэг юм.
Түүх соёлын өв нь бидний өвөг дээдсийн мандан бадарч мөн маргаашийнхаа төлөө тэмцэж явсаных нь гэрч юм. Энэхүү түүхэн үнэт өв соёлоо хайрлан хамгаалж хойч үедээ өөрсдийнхөө түүхтэй хамтатган өвлүүлэх ажлыг үе үеийн Музейн хамт олон хийж байна. Энэ жил түүхэн 100 жилийн ойдоо зориулж аймгийн музейн үзмэрүүдээс дээжлэн катологи гаргаад байна. Шилмэл 100 үзмэрийн тухай сонирхолтой танилцуулга мэдээлэл, гэрэл зургуудыг энэ товхимолд багтаасан.

Тухайлбал лянганы багаж байна. Уг багаж нь музейн угсаатны зүйн танхимын үзмэрт байрладаг ба нийт зургаан ширхэг бий.


XIX зууны эхэн үеийн  шашны багаж юм. Уг лянганы багажийг Гүрбадам дархан бүтээсэн аж. Газар уул усаа тахиж тайхад хэрэглэж байсан гэдэг. Дөрвөн
очиртой багаж тэгүг, чаганцангийн хамт хэрэглэгддэг байжээ.
Мөн "Модон пүрэв" үзмэр товхимолд багтсан байна. Тус үзмэр нь уран Сүрэнгийн XIX зууны сүүл үеийн модон бүтээлүүдийн нэг юм.

Уран Сүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт амьдарч байсан Монголд алдартай шашны модон сийлбэрийн бүтээлүүдтэй уран дархан хүн байсан аж. 

Сүрэнгийн олон бүтээлүүд дотроос уг Пүрэв нь дан модоор хийгдсэн. Пүрэвийн оройн хэсэгт догшин 10 хангал, Жамсрангийн догшин дүртэй, улаан хүрэн будаг тавьсан байна.

Модон, төмөр Пүрэвийг лам нар аливаа муу муухай, ад зэтгэрийг даран номтгоход хэрэглэж байсан шашны нэг төрлийн багаж юм. Гэх мэтчилэн Орон нутгийн болон Алдартны музейн угсаатны зүй, шашны, археологийн танхимуудын үзмэрүүдээс дээжлэн иргэд, аялагч жуулчдад зориулсан танилцуулга бүхий товхимол хэвлүүлээд байна гэж Завхан аймгийн музейн дарга Ж.Юнрэндорж мэдээлэв. 

Лянганы багаж 

Модон Пүрэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар
Top