x

“Алтны Форум” арга хэмжээг 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын алтны экспортын орлого жилээс жилд нэмэгдэж буй энэ үед Голомт банк алтны салбарт онцгой анхааран ажиллаж, 2023 онд Монголбанканд нийт 4.3 тонн алтыг нийлүүлэн алтны зах зээлийн 24%-ийг дангаараа бүрдүүлэн ажиллалаа. Бид алт, уул уурхай салбарын хөгжилд түлхэц болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, энэ салбарт чиглэсэн нетворкинг арга хэмжээг тогтмол зохион байгуулан улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцсоор ирсэн.  

Энэ хүрээнд алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд зориулсан “Алтны Форум” арга хэмжээг 2018 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж, нийт 880 гаруй алтны салбарын төлөөллийг уг арга хэмжээнд хамруулжээ. Уламжлалын дагуу “Алтны Форум” арга хэмжээг энэ жил ч мөн амжилттай зохион байгуулж, 360 гаруй Монгол Улсын  алт олборлогч топ  аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагуудыг урин алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, ирээдүйн төлөвийн талаар хэлэлцлээ.

“Алтны Форум-2024” арга хэмжээний онцлох үйл явдлууд:

Мэргэжилтнүүд 2023 оны алтны зах зээлийг дүгнэв.

Форумын үеэр дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхай салбар дахь арилжааны банкнуудын оролцоо, алт, газрын тосны газрын чиг хандлага гэх мэт алтны салбарт оролцогчдын үйл ажиллагаанд хэрэг болох судалгаа, мэдээллийг багтаасан илтгэлүүдийг хүргэлээ. Илтгэлийг Голомт банкны мэргэжилтнүүд, эдийн засагчид, удирдлагуудаас гадна “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв нар уригдан оролцогчдод хүргэсэн юм.

Мөн "Үндсэн ордын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжууд" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Пүрэв, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, “Мандал Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн бодлогын Газрын дарга М.Мэндбаяр нар панелистаар оролцлоо. Тус хэлэлцүүлэг нь ирсэн зочдод сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцлага хийж, сонирхсон асуултаа панелистуудаас нээлттэй асуух боломжийг олгосон үр дүнтэй цаг болж чадсаныг оролцогчдын зүгээс онцолж байлаа.

Нийлүүлэгч байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулав.  

Уул уурхай, алтны салбарт ажилладаг бизнесүүдийн хувьд сайн хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж хамгийн чухал байдаг. Иймд форумын үеэр хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгч, худалдаалагч 10 байгууллагын нээлттэй бүүтүүд ажиллан бүтээгдэхүүний танилцуулгаа хийлээ. Нээлттэй бүүтийн хэсэг нь оролцогчдын хувьд форумд оролцонгоо үйл ажиллагаандаа хэрэгтэй тоног төхөөрөмж болон технологийн шинэ шийдлүүдтэй танилцан, газар дээрээс нь худалдан авалт хийх боломжийг олгохоос гадна цаашид тогтмол хамтран ажиллах үүд хаалгыг нээж өгснөөрөө онцлогтой.

Сайн сайхан ирээдүйг бүтээх хандивын аянд нэгдлээ.

Голомт банкнаас жил бүрийн “Алтны Форум” арга хэмжээний үеэр дуудлага худалдаа зохин байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг хүүхэд, багачуудад зориулсан сайн үйлсийн аянд хандивладаг уламжлалтай. Харин энэ жил Голомт банкнаас шинээр гаргасан 999 сорьцтой, 1 унц жинтэй цэвэр алтан медалионыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг зүрхний төрлөхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо, үнэ төлбөргүй эмчилж, амь насыг аврах зорилготой “Зүрх мартахгүй” төсөл, Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулах, ялангуяа гэр хорооллын бүсэд тоглох орчныг бий болгох, хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх зорилготой OneSky ТББ-ын “Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв” төсөлд хандивлахаар боллоо.

“Алтны Форум-2024” арга хэмжээ нь мэргэжилтнүүд, судлаачдын хүргэсэн сонирхолтой мэдээллээр дамжуулан салбартаа тэргүүлэгч, манлайлагчдад уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, шинэ боломжийг олж харахад нь дэмжлэг болох хөрөнгө оруулалт болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Голомт банк Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг салбарууд тэр дундаа алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин ажиллах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (172.69.37.136)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (172.69.37.136)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 4 цаг 17 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 4 цаг 21 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 5 цаг 48 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 5 цаг 50 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 6 цаг 23 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 7 цаг 51 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 9 цаг 23 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 9 цаг 39 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 10 цаг 2 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 10 цаг 7 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 10 цаг 12 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 10 цаг 32 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 10 цаг 48 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 11 цаг 1 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 11 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. 12 цаг 10 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Өчигдөр 17 цаг 12 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД Өчигдөр 16 цаг 48 мин "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барив Өчигдөр 16 цаг 41 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,...
Top