Дэлхийн бүжгийн өдрийг 1982 оноос эхлэн ЮНЕСКО-гийн Театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх Олон улсын бүжгийн хорооны шийдвэрээр албан ёсоор тэмдэглэн эхэлжээ.
Энэ өдөр Францын балетмейстер, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новер (1727-1810) мэндэлсэн бөгөөд уг өдрийг жил болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон байна. Жан-Жорж Новерийг бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт оруулсан гавьяатан гэж дэлхийн урлаг судлаачид үнэлдэг.
Бүжиг бол цаг хугацаа, хөдөлгөөн, хөгжил баясал, аз жаргал, гуниг харуусал дотор орших илэрхийлэл бөгөөд хүн бүр өөрийн авьяас, үзэл бодлоо биеийн хэлэмжээр таниулах боломжтой хүчирхэг урлагийн төрөл юм.
Монголын бүжгийн урлагийн нийт зүтгэлтнүүддээ баярын өдрийн мэндийг дэвшүүлье!