x

Дэлхийд алдартай урлагийн бүтээлүүдийн далдалсан санаа

Зурагт хүмүүс хоёр шалтгаанаар татагддаг. Бүтээлүүд гоо зүйн талаасаа тааламжтай, тэднээс харцаа салгахад хэцүү. Мөн зурагт агуулагдсан санаа бодол, түүний түүх, зурагдах болсон шалтгаан юм.

Зургууд хэдийгээр субъектив байх нь их ч тэднийг олон янзаар тайлбарлаж болно. Тухайлбал доорхи дөрвөн зургийн далд санааг хэрхэн тайлбарласныг аваад үзье.

1. "Хөгшин загасчин" Тивадар Чонтвари Костка. Зургийн доторх илбэдэлт

Хөгшин загасчин гэх энэ зургийг Унгар зураач Тивадар Чонтвари Костка 1902 онд зуржээ.

Өнгөц харахад ердийн л нэг зураг. Та өвгөний царай хэрхэн зурагдсанаас энэ зураач чинь зурахдаа тааруу хүн байна гэж бодож болох юм. Зургийн баруун хэсэг нь толины тусгалын тэндээс бүрхэг тэнгэр, ширүүн догшин далайн өмнө суугаа хорлонт өвгөнийг харж байна. Зургийн нөгөө хэсгийн толинд тогтуун далайн өмнө гараа салаавчлан залбирч суугаа өвгөнийг буулгажээ.

Хүн бүрт хоёр тал байдгийг харуулахаар зураач санаатайгаар ингэж зуржээ. Тэрээр хүний оршин тогтнохын био туйлыг онцолбол хүний сайн, муу талыг харуулахыг хүсчээ. Зургийн баруун хэсэг нь муу талыг харин зүүн тал нь сайн талыг харуулжээ.

2. Нельсон Шенксийн урлагаар дамжуулсан илчилсэн дуулиан: Билл Клинтоны Ерөнхийлөгчийн хөрөг

Америкийн зураач Нельсон Шенксд АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны хөргийг зурах үүрэг 2001 онд ноогджээ. Хөрөгт Билл Клинтоныг ойртоход нь харагдах хачин сүүдэртэйгээр зурсан байв. Зургийг ихээхэн бахархалтайгаар Үндэсний хөрөг зургийн галерейд өлгөсөн нь олон үзэгчдийн зүгээс тэр сүүдэр ямар учиртайг асуусан асуулт асуудал дагуулсан байдаг. Хоёр жилийн дараа тэр сүүдэр нь Моника Левинскийг төлөөлсөн хэмээн зураач тайлбар өгчээ. Тэрээр энэ зургаараа Билл Клинтоныг худалч, хуурмаг гэж хүмүүст сануулахыг хүссэн гэжээ.

3. Бага Ганс Гольбейны элч нар: Хохимойн толгойн аймшгийн илбэдэлт

Энэ зургийг Ганс Гольбейн 1533 онд зуржээ. Хоёр тансаглан хувцасласан хүн харж байгаа уйтгартай зураг мэт санагдаж магадгүй. Хэрэв анхааралтай ажиглах юм бол зургийн дор хохимойн толгойг анаформын перспективээр харж болно. Зургийг тонгойлгон харахад хохимойн толгой өөрийн хэлбэрийг олж, жинхэнэ юм шиг харагдана. Тодруулбал, зургийг шатаны зайд байрлуулан бууж, өгсөж яваа хүнд үхэл ойрхон шүү, тэр толгой дээр чинь гэж сануулж буй хэрэг аж.

4. Зураач өөрөө нуугдсан Ян Ван Эйкийн "Арнольфини" хөрөг

Энэ хөргийг зураач Ян Ван Эйк 1434 онд зуржээ. Энэ зурганд Италийн наймаачин Жованни ди Николао Арнольфини ба түүний эхнэр Брюггийн хамт байгаагаар дүрслэжээ.

Тосон будгийн энэ зурагт юу нь сонирхолтой болов? Хосуудыг харсан бол та хананд нь өлгөөтэй толь ба түүний дээрх бичгийг анзаарах ёстой.

Латин бичигт нь: "Ян Ван Эйк энд 1434 онд байлаа" гэжээ. Мөнн толинд нь гурван хүний дүрс байна. Тэдний гараараа далласан хүн нь Ван Эйк өөрөө юм. Олон хүн яагаад наймаачин гараа өргөснийг тайлбарлахдаа, зураач өөрийн хамжлагат Жованни ди Николао Арнольфини түүнтэй мэндэлж байгааг үзүүлсэн гэдэг юм. Ян Ван Эйк ихээхэн шогч олон янзын нууц санааг зурагтаа оруулдаг гэдгээрээ алдартай. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 2 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 3 цаг 1 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 5 цаг 50 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 6 цаг 25 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 6 цаг 31 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 6 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 6 цаг 46 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 6 цаг 51 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 7 цаг 3 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 8 цаг 59 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Өчигдөр 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top