x

Г.Амгаланбаатар: Их хааны дүрийг бүтээх хувь тохиолоо гэж биширч, сүсэглэж байна

Өнөө жил Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд зохиолч Б.Цогнэмэхийн "Хаадын хаан" жүжгийг тайзнаа амилуулахаар дүрийн сонгон шалгаруулалтаа хийж уран бүтээлчид бэлтгэлдээ аль хэдийнэ гараад байна.

"Хаадын хаан" жүжгийн ерөнхийнайруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар (Төрийн соёрхолт, УГЗ), зохиолчоор Б.Цогнэмэх (МЗЭ-ийн шагналт), ерөнхийзураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг (СТА), хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од (УГЗ), хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа (СТА) болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид, хамт олон тайзны бүтээл болгохоор ажиллаж байна.

“Хаадын хаан” жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олонд толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнэтэй болохыг үзэгч олонд мэдрүүлэхээр УДЭТ-ынхан зорьж байна. Ингээд тус жүжгийн уран бүтээлчидтэй бэлтгэлийнх нь үеэр сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.

 

Чингис хааны дүрд СТА Г.Амгаланбаатар: “ХААДЫН ХААН”-Д Их хааны дүрийг бүтээх хувь тохиолоо гэж биширч, сүсэглэж байна

-Хаадын хаан жүжгийн гол дүр буюу Их эзэн Чингис хааны дүрийг та тайзнаа бүтээхээр сонгогджээ. Ялангуяа Монголын түүхийн гол бахархал болсон энэ том дүрийг та хэрхэн амилуулахаар ажиллаж байна вэ?

-Тэгэлгүй яахав. Хаадын хаан буюу Их эзэн Чингис хааныхаа дүрд тоглох том хувь тохиолоо. Дотоод сэтгэлдээ маш их баярлахын хажуугаар их хүндэтгэж, сүрдэж хүлээж авч байна. Мэдээж хүн бүхний сэтгэлд их хааны маань дүр янз бүрээр төсөөлөгддөг. Монголын сор болсон олон уран бүтээлчид өөр өөрсдийн өнцгөөр хааны дүрийг бүтээсэн байдаг.

Харин миний хувьд өмнө нь тоглож байсан ахмад алдартай жүжигчдээс ялгаруулж арай өөр өнцгөөс гаргах шаардлага гарч байна. Би яг ингэж бүтээнэ, ингэж дүрээ гаргана гэж хэлэхэд эрт байна. Ямар ч байсан бодож төлөвлөж төсөөлж байгаа зүйл бий. Тэр маань жүжиг бэлэн болоод тайзан дээр тоглогдох үед харагдах байх аа. Маш их хүндэтгэл, бишрэл, сүсэгтэйгээр л дүрээ хүлээж авч байна даа.

-Чингис хааны дүрийг ихэвчлэн дэлгэцээр бүтээснээр нь бид төсөөлдөг. Тэгэхээр дүрийг дэлгэцээр, эсвэл тайзнаас үзэгчдэд хүргэх асар ялгаатай биз?

-Ялгаатай л даа. Тайзны хувьд гэвэл өмнө нь тайзан дээр манай Ардын жүжигчин Сосорбарам ах “Атга нөж” жүжгээр их хааны дүрд тоглосныг та бүхэнд мэдэж байгаа. Энэхүү жүжиг “Нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн. Тухайн үед би Чингис хааны хайртай хоёр дахь хүү болох Цагаадай хааны дүрд тоглож байсан. Харин энэ удаа Их хааны дүрд тоглож буйдаа олзуурхаж байна. Тайз, дэлгэцэнд бүтээж байсан Чингис хааны олон дүрээс бас нэг өөр байдлаар ялгарч, өөрийн гэсэн онцлогоо харуулахыг л зорьж хичээж байна даа.

Гүр хаан Жамухын дүрд СТАМ.Түвшинхүү: Жамухын дүрийг хүлээжавахдаа туйлын их баярласан

-Жамухын дүрийг Чингис хааны дүртэй эн зэрэгцэхүйц дүр гэдэг. Таны хувьд Жамухын дүрийг хэрхэн гаргахаар дотроо зураглаж байна вэ?

-Жамухыг яг тодорхойлсон тодорхойлолт түүхийн тал дээр бүдэг байдаг. Тэгэхээр нэг ёсондоо дэлгэцийн биш, тайзны бүтээл учраас Жамухын характер талын тодорхойлолтыг гаргах боломж бүрдэж байна. Энэ дүрийг найруулагч бодож учиртай өгсөн байх. Түвшинхүү 1.93 см өндөртэй жүжигчин. Биеийн харьцааг харж байгаад өөр жүжигчинд өгч болно. Найруулагч яагаад надад Жамухын дүрийг өгөв. Би бодохдоо намайг энэ дүрийг арай өөрөөр бүтээгээсэй, үзэгчдэдээ харуулаасай гэж хүссэн байх. Би анх Жамухын дүрийг хүлээж авахдаа туйлын их баярласан.

-Яагаад?

-Би ерөөсөө Жамухын дүрийг авна гэж бодоогүй. Жүжигчин хүний хувьд биеийн харагдах байдал ондоо дүрүүд харагдана. Гэтэл Жамухын дүрийг надад өгөхөөр их сонирхолтой санагдаж байна. Одоо би юу бодож байна гэхээр энэ жүжгийн Жамуха гэдэг дүрээр Монголынхоо үзэгчдэд огт ондоо зүйл харуулах ёстой юм байна. Нэгдүгээрт характер, биеийн өгүүлэмж талаа барьж ажиллана. Дэлхийн түүхэн дэх хаадын хаан Чингис хааныг өндөрлөгт хүргэсэн ганц хүчин зүйл нь Жамуха гэдэг анд нь юм байна гэдгийг тод харуулъя л гэж бодож байна.

Бөртэ хатны дүрд залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ: Бөртэ хатны дүрийг дотоод мөн чанар талаас нь түлхүү судалж байгаа

-Юуны өмнө Бөртэ хатны дүрд сонгогдсонд баяр хүргэе. Дүрийн судалгаагаа хэрхэн хийж байгаа вэ?

-Бид уншлага, зохиолын задаргаан дээр ажиллаж байна. Жүжигчдийн харилцан уншлага хараахан эхлээгүй байгаа. Дүрийн судалгааг хийж байна. Монголчуудын зүрх сэтгэлд Чингис хаан, Жамуха, Бөртэ хатан, Өэлүн хатан өөр өөрийн дүрслэлээр оршиж ирсэн. Ялангуяа Бөртэ хатны тухай бидний сайн мэдэхээр “Бөртэ хатан Мэргэдүүдэд булаалгав” гэдэг дүрслэл бий. Тэгвэл үүнээс илүүтэйгээр Бөртэ хатан гэж дотоод талаасаа ямар хүн байсан, алив зүйлд хэрхэн ханддаг байсан, тэр хүний ертөнцийг үзэх үзэл ямар байв гэдэг талаас илүү гаргахыг хичээж судалж байгаа. Дотоод мөн чанар талаас нь түлхүү судалж байгаа гэх юм уу. Түүнчлэн Бөртэ хатны хүүхдүүддээ өсгөх ухаан, цаашлаад яагаад заавал Хонгирад аймгийн эмэгтэйчүүдээс хатан буулгадаг байсан зэрэг түүхийн судалгаа хийж байна. Судалгааны явцад Хонгирадын бүсгүйчүүд ухаантай, эрүүл, урт насалдаг, тус аймгийн эмэгтэйчүүдээс төрсөн ханхүү нар эрдэм чадалтай, хүмүүжилтэй байжээ гэсэн судалгааг хийгээд явж байна.

-Таны хувьд театрт ороод жил болж байгаа хэдий ч түүхэн гол дүр авна гэдэг өөрийгөө харуулах маш том завшаан болов уу. Сэтгэл их хөдөлж байна уу?

-Маш их баяртай байгаа. Гэхдээ үүнийг дагаад маш их хариуцлага ирж байна. Бөртэ хатны дүрийг авлаа гэж баярлахад арай эрт байна л даа. Тухайн дүр үзэгчдэд маш сайн хүрсний дараа илүү баярлах ёстой гэж бодож байна.

Энэ дүрд сонгогдсондоо биш, жүжиг тавигдаж үзэгчдэд дүрээ хүргэж чадвал тэр л миний хувьд амжилт байх болно. Одоохондоо бол энэ дүрд намайг сонгож хариуцлага хүлээлгэсэнд баяртай байна.

УДЭТ-ын уран сайхны удирдагч УГЗН.Ганхуяг: Н.Наранбаатар найруулагч тайзан дээр тавигдах жүжгээ тархиндаа эхлээд дүрсэлчихдэг хүн

-“Хаадын хаан” жүжгийн бэлтгэлийг үндсэндээ сүүлийн хоёр жил хийсэн. Зохиолыг боловсруулах хамгийн гол ажил байлаа. 2011 онд манай театрт Б.Цогнэмэх зохиолчийн “Тэнгэрийн хүү” түүхэн бүтээл тавигдсан. Жүжиг үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэ удаа Б.Цогнэмэх зохиолчийн “Хаадын хаан” жүжгийг тайзнаа тавих гэж байна. Би Цогнэмэх зохиолчийг их үнэлдэг. Орчин үед жүжгийн зохиол бичдэг хүн ховор болсон. Бичиж байгаа нь уран зохиолын хэлээр бичигддэггүй. Хар ярианы, зээлдмэл үг манай монгол хэлэнд их орж ирсэн. Тэгвэл Цогнэмэх бол цэвэр монгол хэлээрээ бичдэг зохиолч байгаа юм. Уран зохиолын нэг төрөл бол яах аргагүй жүжгийн зохиол. Тэгэхээр Цогнэмэхийн хувьд нэгт их монгол хэлээ дээдэлж, цэвэр монгол хэлээр, хоёрт уран зохиолын хэлээр бичдэг зохиолч гэдгээр нь би их үнэлдэг. Гуравт Монголын түүхээ маш их судалсан зохиолч гэдгээрээ онцлогтой. Тайзнаа тавигдаагүй ч түүхэн туульсын сэдвээр бүтээл их бий. Зохиол бичих бол нэг хүний тархиар гарсан зүйл. Үүн дээр найруулагчийн концепци чухал. Яагаад хоёр жил болсон юм гэхээр найруулагч Наранбаатар зохиол бичигдэхээс эхлээд дуустал хамт ажилласан. Олон удаагийн театрын гадаад, дотоод уран сайхны зөвлөлөөр засаж сайжруулсан бүтээл. Уг зохиолын онцлог эзэн Чингис хааны амьдарч байсан үеийг урлаг, уран зохиолын хэлээр илэрхийлнэ. Цэвэр түүх барихгүй, гэхдээ түүхээс гажихгүйгээр бүтээлийг тайзнаа тавих юм. Манай Наранбаатар найруулагч тайзан дээр тавигдах жүжгээ тархиндаа эхлээд дүрсэлчихдэг хүн. Үүнийхээ дагуу дүр сонголтоо хийдэг онцлогтой. Хамт олноороо анхны уншлагаа хийхэд сайхан жүжиг болох нь ээ гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Түүнчлэн уг бүтээлийн хөгжмийн онцлогоос дурдвал хөөмий, морин хуур зэрэг үндэсний язгуур урлагийг өргөн хүрээнд ашиглана гээд яриад байвал олон сайхан зүйлийг энэхүү уран бүтээлээр дамжуулж ард түмэндээ хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу: Бидний төлөвлөсөн ажил бодитажил болоход ковидоос шалтгаалсан саад тотгор байна. Гэвч зүгээр суухгүй

-2021 он бол Монголын соёл урлагийн салбарт, тэр дундаа УДЭТ-ын хувьд түүхэн жил болж байна. Монгол Улсад орчин цагийн театрын урлаг хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо угтаж олон ажил зохион байгуулахаар манай театрын ажлын хэсгүүд гарсан. Тав, зургаан ажлын хэсэг чиглэл чиглэлээрээ ажиллаад явж байна.

УДЭТ тэгш ойгоороо томоохон хэмжээний бүтээл тайзнаа туурвидаг онцлогтой. 2011 онд театрын 80 жилийн ойгоор “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тайзнаа тавьж байсан бол энэ жил 90 жилийн ойгоор “Хаадын хаан” түүхэн жүжгийг тавихаар бэлтгэж байна. Ганц асуудал нь ковидын халдвар л байна даа.

Бидний төлөвлөсөн ажил бодит ажил болоход ковидоос шалтгаалсан саад тотгор байна. Гэвч бид зүгээр суухгүй. Театрын түүхэн хөгжилтэй холбоотой хоёр ч дурсамж, дурдатгалын ном хэвлүүлж байна. Үндсэндээ хэвлэлтэд ороход бэлэн болоод байна. Энэ бол театрынхаа 90 жилийн түүхийг товчоолон үлдээж байгаа ажил. Нөгөө талаар мэргэжлийн урлагийн томоохон байгууллагын хувьд уламжлалын дагуу зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг тавихаар тайзны бэлтгэл ид явагдаж байна. Сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү уран бүтээлийг театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ахлаад ажиллаж байна. Засгийн газар, яамны зүгээс хамтарч ажиллаж байгаа. Нэн тэргүүнд урлагийн салбар бие даасан Соёлын яамтай болсонд маш их баяртай байгаа.

Бидний төлөвлөгөөгөөр “Хаадын хаан” жүжиг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно. Гэхдээ Засгийн газраас он дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгачихсан учраас тайзнаа яг хэдийд тавигдах нь урьдчилж хэлэх боломжгүй байна. Ямартаа ч бид уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зорин ажиллаж байна.

Жүжгийн дүрүүдэд:

Тэмүүжин - Чингис хаанд СТАГ.Амгаланбаатар /дублёр дүрд СТАБ.Шинэбаяр

Гүр хаан Жамухад – СТАМ.Түвшинхүү

/дублёр дүрд О.Майдарравжаа

Бөртэ хатанд – Залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд залуу жүжигчин Д.Хулан

Өэлүн эхэд - МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд Б.Золзаяа

Хавт Хасарт - СТАД.Баттөмөр

Тоорил хаанд - МУГЖ Б.Жаргалсайхан

Бэлгүтэй - залуу жүжигчин Ц.Дашнамжил

Мөнгөлөнгоо Жамухын хатанд - Хатны бага насанд залуу жүжигчин Т.Анхзул

Хорчи бөөд - МУГЖ С.Болд-Эрдэнэ

Нэүдэйн Цагаан гоод - АЖ П.Цэрэндагва

Боорчид - жүжигчин Ц.Жаргалсайхан

Мухулайд - залуу жүжигчин Ц.Рагчаа

Хулан хатанд - залуу жүжигчин О.Хонгорзул

Сэнгэмд - СТАГ.Алтангэрэл

Мэнлиг эцэгт - СТАЖ.Пүрэвдорж

Хоогчин эхэд - СТАЦ.Баясгалан/ дублёр дүрд жүжигчин П.Мягмарсүрэн

Чилэгэр бөхөд - залуу жүжигчин О.Самданпүрэв

Жафар худалдаачинд - жүжигчин Г.Ганбат

Алтанд - жүжигчин Т.Сэргэлэн

Хучирт - СТАБ.Золжаргал

Сочигэл эх - Д.Асардарь

Жахаа амбууд - жүжигчин О.Итгэл

Аргасун Хуурч -О.Майдарравжаа

Сача бэхид - жүжигчин Ц.Төгсбилэгт

Зэвд залуу жүжигчин - Ц.Анхбаяр

Сорхон шард - МУГЖ С.Болд-Эрдэнэ

Хадаанд - СТАМ.Тогтохжаргал

Даридай Отчигинд - СТАО.Гэрэлсүх

Хөхөхчү бөөд - СТАО.Гэрэлсүх

Зэлмэд - О.Майдарравжаа

Сүбээдэйд - СТАБ.Шинэбаяр

Таргудайд - залуу жүжигчин Б.Ганзориг

Хулангийн аав Дарүсүньд - АЖ Г.Равдан

Савдагт - СТАН.Баярмаа

Есүгэнд - залуу жүжигчин Г.Идэрмаа

Есүйд -СТАГ.Номуун

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (102.89.0.13)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 1 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2 цаг 25 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 5 цаг 14 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 5 цаг 49 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 5 цаг 54 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 6 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 6 цаг 10 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 6 цаг 15 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 6 цаг 27 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 8 цаг 22 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Өчигдөр 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top