x

Балетын үндэсний сургууль уралдаан зарлалаа. Шагналын сан 23 сая төгрөг!

Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургууль хөл хорионы хугацаанд явуулсан нэг жилийн сургалтаа амжилттай дуусгаж, суралцагчдынхаа дунд уралдаан зарласан билээ. Цахим уралдааны бүртгэл өнгөрөгч ням гаригт дуусч, тус сургуульд хичээллэдэг 60 гаруй сурагч уралдаанд оролцохоор бүртгүүлжээ.

Уралдааны шалгаруулалт тавдугаар сарын 30-ныг дуустал цахимаар үргэлжлэх ба Монголын балетын үндэсний сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн үндсэн хөтөлбөрт хамрагдсан 8-аас дээш насны сурагчид нээлттэй өрсөлдөнө.

Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан сурагчдад 2021-2022 оны хичээлийн жилийн 20-100 хувийн тэтгэлэг олгох бол “Шилдэг үзүүлбэр” гурвыг шалгаруулан, ОХУ-ын “Гришко” брэндийн нэрэмжит шагнал гардуулах ажээ.

Тэтгэлгийн ивээн тэтгэгчээр Ulaanbaatar Ballet, тусгай хамтрагчаар Grishko World оролцож байна. Тэмцээний шагналын сан 23 сая төгрөг болж байгаа нь Монголын ирээдүйн бүжигчдийн хувьд маш том дэмжлэг болж байгааг онцлох нь зүйтэй.

Уралдааны шүүгчид:
 

  • Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монголын үндэсний балетын сургуулийн захирал, Монгол Улсын Соёлын Элч Д.Алтанхуяг
  • Өмнөд Солонгосын “Жин Арт” төвийн мэргэжлийн балетын тэнхимийн ахлах багш Д.Одмаа
  • Их Британий SB Ballet Academy-ийн захирал Б.Сарнай
  • Өмнөд Солонгосын Universal Ballet Academy-ийн бүжигчин М.Mөнхтуяа
  • Япон улсын S&K Ballet студийн захирал Саяака Ябүта
  • Япон улсын OIBC NS Ballet Academy-ийн захирал Maко Нагасаки
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 2 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2 цаг 35 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 5 цаг 24 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 5 цаг 59 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 6 цаг 5 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 6 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 6 цаг 20 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 6 цаг 25 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 6 цаг 37 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 8 цаг 32 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Өчигдөр 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top