Орчин үеийн урлагийг ойлгохын тул ззаавал ч үгүй эрдмийн зэрэгтэй байх албагүй. Аугаа зураачдын бүтээлийг ойлгон танилцахад ном танд туслана.
Себастьян Сми
"Өрсөлдөх урлаг, нөхөрлөл, урвалт ба урлаг дахь хувьсгалт төгсжилтийн тухай дөрвөн түүх"
Уран сайхны шүүмжлэгч бөгөөд урлаг судлаач Себастьян Сми алдартай зураачид: Мане-Дега, Пикассо-Матисс, Фрейд-Бэкон, Поллок-Де Кунинг нарын дөрвөн хосын нөхөрлөлийн тухай ном бичжээ. Эдгээр бүтээлчдийн харилцаанд хардал, хорсол, өрсөлдөөн гээд л бүгд байлаа. Гэхдээ сэтгэл санааны энэ шинжүүдтэй уран бүтээлийн оргилд хүрэх эрмэлзэл зэрэгцэн оршиж иржээ.
Тэдний хэн нь ч ард үлдэхийг хүсээгүй. Энэ номонд тэдний бие биендээ үзүүлэх нөлөө байгаагүй бол зураачид энэ их амжилтад хүрэхгүй байсан гэж дүгнэжээ.
Виктор Бокрис.
"Уорхол"
Энди Уорхол амьдаа домог болж чадсан поп-арт стилийн шүтээн юм. Тэр зураач нарын үүргийн тухай төсөөллийг сууриар нь өөрчилж чадсан өнгөрсөн үеийн бүтээлч юм.
Уорхолын хүрээ ямар байв? Ямар орчин түүний уран бүтээлд нөлөөлөв? Энэ бүгдийг Виктор Бокрис номондоо өгүүлж, түүний ойр потнынхон, найз нөхөд, дайснууд, нууц амрагуудынх нь тухай ярьж өгчээ.
Акилле Олива, Марта Замора.
"Фрида Кало"
Өөрийн хөргөөр дэлхийд алдаршсан мексик зураач бүсгүйн амьдрал маш их драмтай. Трамвайн осол, хүнд гэмтэл түүнийг хэдэн сараар оронд нь хадсан. Үр хөндөлт, Диего Ривератай амьдарсан тачаалт, ээдрээтэй гэр бүлийн амьдрал энэ бүгд нь Фридагийн уран бүтээлд тусгагджээ. Италийн нэр цуутай урлагийн түүхчид Акилле Олива, Марта Замора энэ зураачийн амьдралыг өгүүлж, түүний уран бүтээлд агуулагдсан утга санааг тайлбарлажээ.
Мэри Габриэль
"Есдүгээр гудамжны хүүхнүүд"
Дэлхийн II дайн, урлаг, эдийн салбарын их доргион, Европ зураач дүрвэгчдийн туршлагын солилцоо нь Нью-йоркийн зураач нарт их нөлөөлсөн юм. Мэри Габриэль энэ бүх үйл явдлын төвд байсан Америкийн урлагийн таван одны тухай номондоо өгүүлжээ.
Номын баатрууд: Ли Каснер, Элен де Кунинг, Грейс Хартиган, Доан Митчелл, Хелен Франкенталер нарын эмэгтэйчүүдийн жишээн дээр зохиогч хийсвэр урлагийн хөгжлийг хорид оноос жараад он хүртэл гарган бичжээ. Сонирхолтой ном.
Кристина Бейкер Клайн
"Ертөнцийн зураг"
Алдартай зураачийн онгодын сахиус байх нь ямар вэ? Энэ тухай Кристина Бейкер Клайн өгүүлнэ. Зохиолч ХХ зууны их зураач Эндрю Уайеттай хувь заяагаа холбосон бодит эмэгтэйн тухай романдаа өгүүлнэ. Кристина Олсоны бүх ертөнц нь гэр бүлийн эдлэнд багтдаг. Хожим нь биеийн доод хэсэг нь мэдрэлгүй болсон амьдралаа гунигтайгаар дуусгах магадлал их болсон цагт зураач Эндрю Уайеттай танилцан түүний “Кристинагийн ертөнц” зурагт мөнхлөгджээ. Урлагийн их хүч, эмзэг хэврэг амьдрал, алдартай зургийн уран бичлэгтэй энэ ном танилцуулна.
М.ЦОГТ