Австрийн зураач Адольф Кауфманы (1848-1916 онууд) бүтээлүүдийг харахад “XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн илүү амжилттай баруун европын уран зургийн нэгтгэсэн цуглуулгын дүр гэхээр. Тиймээс түүний тухай ярих нь таатайгаас гадна нэлээдгүй хүнд хэрэг юм.
"Хавар"
"Уулын нуур"
Нэг талаасаа, манай үеийн баатрын намтар нь хөгшин Европын Москвагаас Мадрид хүртэлх өргөн уудам орон зайг хамааруулсан жинхэнэ уран бүтээлийн ялалтын хурц тод хэсгүүдийн наалт юм. Маш их хөдөлмөрч, дэлхийн ихэнх хэсгээр аяласан зураач өөрийн бүтээлээр Вена, Парис, Амстердам, Брюссель, Берлиныг байлдан дагуулжээ. Түүний авъяасыг үнэлэгчдийн тоонд суут ухаантан мэргэд, урлагийн нарийн үнэлэгчид, эриний зузаан түрүүвчтэнүүд ордог. Түүний бүтээлүүд III Наполеон, II Николай, Испанийн хатан хаан Изабелла, Австрийн эзэн хаан Леопольдын цуглуулгуудыг чимэглэж иржээ.
"Далай дахь уурын хөлөг онгоц, загасчдын завьнууд"
"Цээлэнд загасчилж байгаа загасчин"
Шинэ техникээр зурах, өөрийн сэтгэгдлийн агшинг бодитоор буулгах, цаг хормыг барин онцлох, түүний зохиомжийн “давалгааны” эрчим хүч нь үзэгчдийг нөмрөн авч байлаа. Энэ бүгд нь дуншиж байгаа импрессионизмын урьдатгал байлаа.
"Зуны тухай дурсамж"
Өөрийн уран бүтээлээ тэр ихээхэн анхаарал татсан, найдлага өгсөн өөрөө зурж сурсан хүнээр эхэлжээ. Кауфман Европын уран зургийн од болсон хойноо амьдралаа төгсгөжээ.
"Намрын байгаль"
"Уулын байгаль"
"Суваг дахь завьнууд"
Нөгөө талаасаа, түүний намтар түүхийн эргэлтүүдийг санагдуулна. Австрийн зураач урт хугацаагаар үр бүтээлтэйгээр Мюнхенд ажиллаж, амьдарч байв. Ид үедээ алс холоор аялан бүтээж яваад төрлөх Вена хотноо ирэв. Гэхдээ нийслэлийнхээ Хаантны академид суралцсангүй. Адольф Кауфман нэн түрүүнд Вена, Париийг байлдан дагуулав. Гэхдээ ижил нэртэй нутаг нэгтэн шигээ зэвсгийн хүчээр биш уран бүтээлээр байлдан дагуулсан юм.
"Хоньчин"
"Уулын нуурын эрэгт"
Францын барбизоны гэх стилиэс Кауфман онгодоо оруулж өөрийн романтик үзэлтэйгээ хольжээ. Зураач Адольф барбизоны стиль нь дэлхийн урлагийг баяжуулж өгсөн бол Адольф дарангуйлагчийн онгодыг өгсөн дундад зууны буруу номтнуудын солиорол нь түүнийг иргэншлэлийн түүхэн дэх сүйрлийн дайнд хүргэсэн юм. Эцэст нь Кауфман ижил нэртэн шигээ овгоо сольсон ба тэр урт хугацаагаар Адольф Гийо нэрээр бүтээж байлаа.
"Хусан ой дахь намрын намаг"
"Неаполийн ойролцоох Искья булангийн сэдэв"
"Хусан дунд гишүү цуглуулагчид"
Хувь тавилан егөөдөл үүсгэнэ. Аз болоход өөрийн нэрний эхний үеийг (adal- эрхэм чанар) хоёр дахь үеэс (wolf- чоно) илүүтэйгээр эрхэмлэсэн Адольфуудад аз тавилан ивээх ажээ.
"Ой"
М.ЦОГТ
zen.yandex.ru