Өнөөдрийн яриа хайр сэтгэлийн тухай, түүнийг Японы уран зурагт хэрхэн дүрсэлж байсан талаар өгүүлнэ.
Японы нүдэнд харагдах урлаг хөгжилдөө хэд хэдэн томоохон шатыг дамжсан юм. Гэтэл япон зураачид өөрсдийн үеийнхний нууцгай дотны амьдралыг түүхийнхээ бүхий л хугацаанд сонирхож иржээ.
Сэтгэл догдлуулсан, нууцхан, шулуун шуудхан гэсэн зүйл л тэднийг догдлуулан онгодыг нь дуудаж иржээ. Үүнтэй зэрэгцээд дотносохыг аль болох цөөн хэрэгсэл ашиглан гаргахыг тэд хичээж ирсэн байна. Ил задгай зураглалаас илүүтэйгээр тэд далдуур утгаар тэр харилцааг гаргахыг Японд ямагт үнэлж ирсэн гэвэл алдахгүй байх.
Японы эротик зурагнууд 17-р зууны эхээр өөрийн төрлийн чиглэлтэй болсон байлаа. Түүнд нь тусгай нэр томъёо өгсөн ба түүнийг сюнга ( 春画 ) буюу хаврын зураг гэж нэрлэжээ. Ер нь тэнд хайр сэтгэлийн чиглэл нь хамгийн ихээр сэргэн цэцэглэх хавар цагтай ямарт холбогдож ирсэн юм. Энэ төрлийн бүтээлүүдэд цэцэглэж буй мод бут ихээр зурагдсан байдаг.
Сюнгагийн өсч буй алдар нь цэгц байхыг эрхэмлэсэн Японы эрх баригч хүрээнд таатай биш байсан байх. Тэр цагт засгийг самурайн элит барьж, хайр сэтгэл гэхээсээ эр зориг, эрхэм чансааг дээдэлж иржээ. Тиймээс ч бүтэн зууны турш хаврын зургийг далдуур худалдан авч болох байсан юм. Тийм зургууд өнөөг хүрч ирсэн нь жинхэнэ эд шид гэмээр.
Энэ материалын чимгээр зургууд нь сонгогдсон Харанобүгаас эхлээд “Их давалгааг” зурсан Хокүсай хүртэл тэр цагийн бүхий л агуу зураачид Сюнга зурж иржээ. Нэртэй зураачид толгойгоо алдахаас айгаагүйгээр зурж байсныг аваад үзэхэд энэ төрөл тэдэнд хайрыг хэрхэн харж байснаа орчиндоо хүргэх зоригтой ажил байв.
Энэ бүгдийн эцэст олон зууны өмнөх хүмүүсийн сэтгэл мэдрэмжийг гаргасан, янз бүрээр “задгайлсан” хэдэн мянган зураг зурагджээ. Сюнга –хаврын зураг хүн байгаа цагт л төгсөшгүй эд аж.
Та бүхэндээ Сүзүки Харүнобүгийн зурсан зурагнуудаас хүргэлээ.
М.Цогт