Хятад бол манай номер нэг аюул гэж АНУ-ын тагнуулын албаны дээд албан тушаалтан сэрэмжлүүлэг гаргажээ.
Үндэсний тагнуулын газрын захирал Жон Ратклифф Wall Street Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Бээжин Америкт заналхийлж байгаа талаар санал бодлоо дурдсан байна. Ратклифф АНУ-ын засгийн газрын бусад хүмүүсээс илүү их буурь суурьтай бодит өнцөг олж хардаг гэдгээрээ алдартай. Тэрээр тоо томшгүй олон өнгөт хавтас, хавчуургаар төсөөлөгдөж магадгүй мянга мянган заналхийллийг эрэмбэлэх, өргөдөл гаргах үүнийг ажил хэрэг болгохын төлөө л амьсгалдаг гэхэд хэлсдэхгүй.
Тэрээр энэ төрлийн мэдээллийг ихэвчлэн ерөнхийлөгчид шууд илтгэдэг. Гэхдээ одоо бол Хятад бол дэлхийн 2-р дайнаас хойш эрх чөлөө, ардчилалд хамгийн том аюул заналхийлж байна гэж олон нийтэд мэдэгдлээ.
Хятад хэд хэдэн арга замаар заналхийллээ өрнүүлж буй аж. Үүний нэг нь Ратклиффийн "дээрэмдэх, хувилах, солих" гэж нэрлэдэг арга.
Бодоод үз л дээ, Бээжин Америкийн компаниудын оюуны өмчийг хулгайлдаг, технологийг нь хуулдаг, дэлхийн зах зээл дээр АНУ-ын пүүсүүдийг орлуулдаг. Нэг тохиолдолд хулгай хийснээр АНУ-ын салхин сэнсний үйлдвэр 550 сая гаруй долларын хохирол амсч, 700 ажлын байр алджээ. Үүнээс гадна олон зүйл бий. Гэхдээ энэ нь зөвхөн компаниуд, томоохон байгууллагууд биш юм. Үүнд бас Конгрессын гишүүд орно. Орос улс өөрсдөө хөндлөнгөөс оролцож байхад Хятад Кремлийн хийж байгаагаас "зургаа дахин" илүү байна гэж дурьдав. Энэ нь НАТО-д илүү их цаг хугацаа зарцуулахыг зөвлөж байсан асуудал юм.
Рэтклифф хэлэхдээ Бээжин АНУ болон дэлхийн бусад улс орнуудад "эдийн засаг, цэрэг, технологийн хувьд" ноёрхох төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Гэхдээ түүнд Хятадыг тэргүүлэх чиглэл болгох төсвийн нөөцийг шилжүүлэх зэрэг өөрийн гэсэн төлөвлөгөө бий. Трампын админ бас нүүдэл хийж байсан. Энэ нь тус улсад илүү их хязгаарлалт тогтоож байгаа юм.
Одоогийн байдлаар сонгогдчихсон байгаа Ерөнхийлөгч Жо Байдены баг АНУ, Хятадын харилцаанд хэрхэн хандах талаар цөөн хэдэн мэдээлэл.
Байден тус улсын худалдааны тарифыг нэн даруй хасахгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний байр суурь өөрчлөгдөж байгаа эсэх талаар АНУ-ын тагнуулын албаны хүн Хятадын хүчин чармайлт ирж буй Байдены админы гишүүдийг онилох чиглэлд байгааг нотлох баримт олж харсан гэж мэдэгдсэн.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ратклиффийн тайлбарыг "ташаа мэдээлэл" гэж няцаажээ.
Бү.Лхамаа
Сэтгэгдэл (2)