"Яагаад гэвэл тэр охин,..." Хөл хорио Английн спортод жендерийн зөрүү хэр их байгааг дахин илчиллээ. Ялангуяа өнөөгийн нөхцөлд тэгш бус байдал Английн идэрчүүдийн хөлбөмбөгт илүү ажиглагдаж байгаа бөгөөд цөөхөн хэдэн клубууд ирээдүйн эмэгтэй тамирчдын бэлтгэлийг хөл хорионы үеэр нээлттэй байлгаж байхад ижил түвшинд тоглодог хөвгүүд бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлж байгаа юм.
Английн хамгийн сүүлийн коронавирусийн хөл хорионд, Эби охины элит түвшний хөлбөмбөгийн клубыг хаав. Үүнийг сонсоод охин маш хүнд байдалд оржээ. Учир нь ижил түвшний хөвгүүдийг үргэлжлүүлэн тоглохыг зөвшөөрсөн явдал юм. Охины ээж "Би охиндоо чамайг охин болохоор тэд бэлтгэлийг чинь үргэлжлүүлэхгүй гэнээ гэж яаж хэлэх билээ дэ? Энэ зүгээр л ямар учир зүйн агуулгагүй шийдвэр, би маш их сэтгэлээр унаж байна" гэжээ.
Коронавирус дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдэд гэрийн ажлыг хуваарилалтын алдаатайгаар нуруунд нь үүрүүлж, хөлөнд нь дөнгөлж, гарт нь гагначихав. Гэрээс ажилладаг эсвэл гэрт нь хүүхдүүд нь түгжигдчихээд байхад ямар эмэгтэй хүн “үл хүндлэгдэх нэргүй” энэ ажлаас зугтаж зүрхлэхэв дээ. Олон зууны туршид үргэлжилсэн ажлын байран дахь хүйсийн ялгаа, нийгэмд ижил тэгш олддоггүй эрх, чөлөөнийхөө төлөө эрчүүдтэй эн зэрэгцэж, ялгаатай байдалтай овоо нэг цогтой тэмцэж байхад шүү…
Арваннэгдүгээр сарын эхээр Их Британийн засгийн газар Ковид-19 тохиолдлууд хяналтаас гарч байгааг таслан зогсоохын тулд Английн хамгийн чухал үйлчилгээнээс бусад бүх хүмүүсийг хоёр дахь удаагаа түгжих шаардлагатай байгааг дурамжхан хүлээн зөвшөөрсөн билээ. Ингэж эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн спортын хоорондох ялгаа улам мэдэгдэв.
Их Британийн засгийн газар дөрвөн долоо хоногийн хатуу хөл хориотой байх хугацаанд "элит спорт"-ын эрхийг тусгайлан олгохдоо эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шилдэг зургаан үе шат бэлтгэл, өрсөлдөөнийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Тэгэхдээ эмэгтэй хөлбөмбөгийн зөвхөн шилдэг хоёр лигийг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна.
Английн спортыг удирддаг Хөлбөмбөгийн холбоо эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг зогсоохгүй гэсэн шийдвэр гаргасан ч эмэгтэйчүүдийн тэмцээнийг 12-р сарын эхээр үндэсний хөл хорио дуусах хүртэл хойшлуулсан.
Сургуулийн насны хамгийн ирээдүйтэй тоглогчдын ур чадварыг хурцатгаж, мэргэжлийн ур чадвартай болоход бэлтгэдэг хөлбөмбөгийн клубуудын академиудыг тойрсон шийдвэрээс илүү жендерийн ялгаа ил байлаа.
Хөвгүүдийн Английн хөлбөмбөгийн лигийн 80 гаруй лиг, Премьер лигийн клубуудын сургалт “элит” протоколын дагуу нээлттэй хэвээр үлдэх боломжтой байсан ч Английн хөлбөмбөгийн холбоо Эби охины хичээллэдэг Эвертон зэрэг охидын хөлбөмбөгийн академиудыг хаахаар шийджээ.
Эби охины ээж энэ талаар “Охин маань хөгжлийн багийн бүрэлдэхүүнд багтсан учраас долоо хоногт дор хаяж дөрвөн удаа бэлтгэл хийдэг, Одоо тэр “эрэгтэй биш” учраас бүх бэлтгэл, сургуулилтандаа явж чадалгүй, бууж өгөх хэрэгтэй боллоо” гэв.
Удирдах зөвлөл үүний дараа гаргасан шийдвэрээ буцаасан боловч цөөн хэдэн охидын академиуд хамгийн ихдээ 4-5 сургуулийнх л дахин нээгдэх магадлалтай байгааг хүлээн зөвшөөрсөн байна. "Элит" протоколыг дагаж мөрдөхийн тулд клубууд эрсдлийн үнэлгээг сайтар хийж, нарийн шинжилгээнд хяналт тавих олон тооны эмнэлгийн ажилтнуудтай байх ёстой аж.
"Та шударга ёс, тэгш байх хүсэл эрмэлзэлтэй маргаж болохгүй" гэж Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн мэргэжлийн клубын захирал Келли Симмонс хэлсэн байна. Тэрээр "Энэ бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тоглолт одоо байгаа нөөц, арилжааны орлогын хувьд хаана байна вэ гэдгээс үүдэлтэй. Эрэгтэйчүүдийн клубүүд, хөвгүүдийн академи, урлагийн барилга байгууламжид олон сая хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон. Гэвч ийм боломж эмэгтэйчүүд, охидод одоохондоо байхгүй байна" хэмээн хэллээ.
Эби охины ээж хатагтай Блор хөөцөлдсөний үр дүнд хидын бэлтгэлийг дахин эхлүүлэх боломжтой гэж шийдүүлж чадсан ч олон охид ийм азтай биш байгаад тэр сэтгэлээр унаж байгаагаа илэрхийлжээ. Хөлбөмбөгт үнэхээр дуртай бусад охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгөө үргэлжлүүлэхийг уриалсан өргөдөл болгож FA-ийн эрэгтэй, эмэгтэй багуудад зориулсан өөр дүрмийг эсэргүүцэн хашгирч, олон нийтийн сүлжээнд #IsitBecauseIamGirls хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ цахим хөдөлгөөнд хэдий нь 15000 хүн нэгдсэн байна.
Хоёр ойгоос 12 нас хүртэлх гурван охины эцэг, Английн баруун хойд хэсэгт орших Падихам дахь охидын хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч Филип Гилл энэ уриалгыг эхлүүлжээ. Ноён Гилл хэлэхдээ хөл бөмбөгийн холбооны шийдвэр нь "Хэрэв та охин бол илүү чухал биш гэсэн ойлголтыг бий болгодог. Хүүхдүүд маань үүнийг харж өсөхийг би хүсэхгүй байна. Эмэгтэйчүүдэд, эрэгтэйчүүдэд өгсөнтэй адил боломж олгох цаг болжээ" гэсэн юм.
Дахин нэг түүх...
Их Британи анхны хөл хорио болоход олон улсын крикетийн эрэгтэй баг эмэгтэйчүүдээс түрүүлж тоглож эхэлсэн. Мөн Регбигийн холбоонд ч ижил төстэй саатал гарсан. Гэсэн хэдий ч тоглолтыг үргэлжлүүлсний дараа ч гэсэн эмэгтэй багууд вирусийн халдварыг хязгаарлах зорилготой шинэ дүрмүүдтэй тулгарч байсан бол эрэгтэй багуудад өндөр үнэтэй туршилтын системийг бий болгож, тэд өмнөх дүрмээрээ тоглож байсан явдал юм.
Их Британийн тамирчин бүсгүйчүүд анхны хөл хориог саяхан хийсэн судалгаагаар санхүү, фитнесс нь эрэгтэй хамтрагчдынхаас илүү хүчтэй цохилт болсон гэж мэдээлсэн. Энэ нь эрэгтэйчүүдээс ялгаатай нь тэд зөвхөн тоглолтын хөлсөөр цалинждаг, түгжигдэх үед фитнессийн тоног төхөөрөмжийн төлбөрийг төлдөг байсан бол эрэгтэйчүүд клубынхаа биеийн тамирын заалнаас зээл авах боломжтой байсантай холбоотой юм. Судалгааг удирдсан Ноттингем Трентийн Их сургуулийн спортын социологийн ахлах багш Али Боуес "Хөл хорио нь эмэгтэйчүүдийн спорт боломж, хүртээмж, санхүүжилтийн хувьд эрэгтэйчүүдийн спорттой ижил түвшинд байдаггүй гэсэн санааг бататгасан нь гарцаагүй" гэжээ.
Зөвхөн мэргэжлийн тамирчин эмэгтэйчүүд спортын түгжрэл, дасгал хөдөлгөөнийг эрэгтэйчүүдээс илүү хурцаар мэдэрдэггүй. Sport England-оос гаргасан анхны хөл хорионы нөлөөний талаар хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдэд асрамжийн үүрэг илүү их нөлөөлж, дасгал хийхээр гэрээсээ гарахыг илүү их хүсч, бүлгийн үйл ажиллагааны бууралтанд илүү ихээр нөлөөлж байгааг тогтоожээ.
Др.Боуэс "Хөл хорионд хоригдох нь эмэгтэйчүүдэд улам хүнд тусаж байна" гэж хэлсэн юм.
Хөл хорионы хүрээнд биеийн тамирын заал, нийтийн усан бассейн, бүжгийн студи, теннисний талбай болон бусад байгууламжуудыг хаалгыг нь хаах тушаал гаргажээ.
Эдгээрийг хаасны дараа эмэгтэйчүүдийн спортын өмгөөлөгчид олон эмэгтэйчүүд өвлийн улиралд гадаа харанхуйд дасгал хөдөлгөөн хийх аюулгүй байдлын үүднээс идэвхтэй байхаас татгалзах болсон гэж мэдэгджээ.
Дербишир хотод байрладаг 22 настай оюутан Люси Робинсон яг ийм байр суурьтай байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн өвлийн нэгэн үдшийн дараа гүйж байгаад гарч ирэхэд нь үл таних залуу унадаг дугуйгаар араас нь дагаж, бүдүүлэг үг хэллэгээр хашгирч байжээ.
Гадуур гарч болохгүй байгаа тул биеийн тамирын заалууд хаалттай мөн онлайн хичээл сонирхдоггүй хатагтай Робинсон спортоор дамжуулж олж авдаг бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн ач тусаа алдаж байгаагаа хэлэв. Тэрээр "Эмэгтэйчүүд эрүүл мэндээ улам дордуулах эсвэл аюулгүй байдлаа эрсдэлд оруулахын аль нэгийг нь сонгох ёстой үнэхээр хүнд байдалд орж байна" гэв.
Өөр нэг түүх...
Английн хөнгөн атлетикийн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ганцаараа гүйж байхдаа ямар нэгэн дарамтанд өртөж байсан бол, олон хүн хамтдаа гүйхэд илүү аюулгүй болох нь тогтоогджээ. Гэхдээ хөл хорионы үед бүлгийн дасгал хийхийг хориглосон.
Танай гэр бүлд байхгүй нэг хүн гадаа дасгал хийж таниас хэдэн алхамын зайтай байх тохиолдолд тантай хамт нэгдэхийг зөвшөөрдөгийг эс тооцвол Засгийн газраас онцгой тохиолдол гаргасан шийдвэр нь бодит биш гэж шүүмжилж байна.
Холын зайн гүйлтийн мэргэжлийн тамирчин Рини Жонс өөрийн инстаграм хуудсандаа "Хэрвээ хөл хорионы үеэр гадуур гүйх гэж байгаа бол болзошгүй эрсдлээс сэргийлж илүү гэрэлтүүлэгтэй газраар гүйх, гүйхээсээ урьтаж гүйх талбайгаа судлах" хэрэгтэй зэрэг хэд хэдэн өөрийн туршлагаа хуваалцжээ.
Бэлгийн хүчирхийлэл, гүйгч эмэгтэйчүүдийг алах, ялангуяа өнгөт арьст эмэгтэйчүүдийг хохироох нь түүний мэдрэлээр үргэлж “сегаддаг” бөгөөд хатагтай Жонс хажуугаар нь өнгөрч буй машинуудыг өөрт нь ямар нэгэн зүйл хийчих магадлалтай гэх айдастай гүйдгээ хэлэв. Тэрээр "Шийдвэр гаргах дээд түвшний эмэгтэйчүүдэд бодит байдал өөр байдаг байх. Өнгөт арьстан, гадуурхагдсан эмэгтэйчүүдийн хувьд энэ шийдвэр нь уучилж боломгүй дутагдал байна" гэж тэр хэллээ.
Одооноос л Англид хөл хорионы улмаас түгжигдсэний дараа биеийн тамирын дасгал хөдөлгөөн, спортын амьдрал нь эрсдэлд орсон эмэгтэйчүүдийн хувьд хонгилын үзүүрт жижиг гэрэл асч байна. Энэ нь Ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газар даваа гаригт мэдэгдэхдээ улс орон хязгаарлалтын шатлалтай тогтолцоонд шилжих үед 12-р сарын эхээр биеийн тамирын багууд эргэн нэгдэх, биеийн тамирын заал үйлчлүүлэгчдэд дахин үүд хаалгаа нээхийг зөвшөөрөх юм байна.
Бү.Лхамаа