x

Оросын гурвал: COVID-19-ийн анхны гурван вакцины ОНЦЛОГ ба ЯЛГАА

COVID-19 гэх халдвар гаргагч коронавирусийн эсрэг гурван орос вакцин эм зүйн туршилтад байгаа. Эдгээр бүтээмжүүдийн гол ялгаа нь юу вэ? Оросын эрдэмтэд нэг ирээдүйтэй вакцин дээр хүчээ нэгтгэхийн оронд яагаад гурван чиглэлээр ажилласан бэ?

Гол кандидат

Н.Ф.Гамалайн нэрэмжит Халдвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвийн (Москва) бүтээсэн  "Спутник V" вакцины тухай бид сонссон. Энэ  вакцин Орост бүхнээс түрүүнд эм зүйн туршилтын ДЭМТ-ийн аргачлалын “3-р үе” гэх туршилтад орсноос л тэр. Түүгээр ч барахгүй вакцин дэлхийд хамгийн түрүүнд бүртгэгдэн гарч ирснээр алдартай болсон. Дэлхийн өрсөлдөөнд лидер байсан AstraZeneca Британи компани ба Оксфордын их сургуулийн хамтран бүтээж байсан вакцин тарилгын дараа гарсан сөрөг үр дагаврын асуудалтай байгаад хугацаа алдсан юм. Түүний эм зүйн туршилтыг АНУ, Их Британид зогсоосон байлаа.

Хиймэл вирус-вектор нь түүний гол шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй. Вектор гэдэг нь хүний организмд хяналтгүй үржих боломжгүй болгосон тусгай вируснууд юм. Тийм вирус-вектор өмнөхийн адил хүний эсэнд нэвтрэн тэнд өөрийн уургийг үржүүлэх чадвартай. Гэхдээ бэлэн вирусийн хэсгүүдийг цуглуулж чадахгүй учир эрдэмтэд түүний үржлийн механизмын мэдэгдэхүйц хэсгийг эвдлэн тайгалсан байгаа. Үүний үр дүнд тийм вирус вектороор вакцинжуулагдсан хүн ямар ч вакцины ажиллагааны зарчим болдог организмд оруулсан вирусийн уурагны “үнэ төлбөргүй” үйлдвэр болдог.

Гамалайн төвийн вакцины суур нь хиймэл вирус-вектор биш, сайн танигдах болсон аденовирус болж байна. Аденовирус “зэрлэгээрээ” хүнд томуу өдөөх чадвартай. Коронавирусийн эсрэг вакцин бүтээхдээ тэр аденовирусийг бас сулруулж вектор болгосон байв. Дараа нь түүнийг шинэ коронавирусийн хадаас маягийн уургаар “цэнэглэжээ”. Тэр нь дархлал үүсдэг юм.

SARS-CoV-2 вирусийн хадаас маягийн уураг нь бидний уушгиний эстэй “амархан төрөлждөгөөр” их чухал. Гамалайн төвийн бүтээсэн вакцин нь коронавирусийн хамгийн аюултай болгосон “байлдааны” хэсгийн эсрэг дархлал үүсгэдэг.

"Вектора" төвийн вакцины баглаа

Клиникийн эм зүйн туршилтад орсон Оросын хоёр дахь вакцин нь Вирус судлал, биотехнологийн улсын Шинжлэх ухааны "Вектор" төвийн "Эпи Вак Корона" болов. “Уургийн коктайль” гэгдэх пептидийн вакцин нь кино коронавирусийн хиймлээр синтезлэгдсэн уурагт үндэслэгдсэн юм. Вирусийн уурганаас “уургийн коктайль” бэлтгэх нь вакцин бүтээх хангалтай шинэ зарчим болж байна. Гений мэдээлэлгүй болгосон уураг нь өөрөө хүний организм үржих чадваргүй гэдэгт ийм вакцин тулгуурладаг. Тэгээд ч ийм вакцин нь 100 хувиар аюулгүй гэгдэнэ. Уургийн харшлалаас өөр сөрөг үр дагаваргүй.

Ийм вакцины агуулгын вирусийн уургийг харимтлуулах гэсэн ажиллагааны улмаас түүний үйлдвэрлэлийн зардал бусад вакцинуудаас өндөр. Ийм вакцинаар хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүдийг оролцуулсан  бүх насныханыг вакцинжуулахад аюулгүй учир уураг ургуулан хуримтлуулах өндөр зардалтай үйлдвэрлэлийг хийхээс өөр аргагүй.

"Вектор" төвийн үйл ажиллагаа нь зөвхөн уурагны хольцоор хязгаарлагдаагүй. ДЭМБ-ын дэмжиж байгаа вакцины жагсаалтад энэ Новосибирскийн төвийн өөр хэд хэдэн бүтээмжүүд багтаж байгаа. Гэхдээ "Эпи Вак Корона" вакцин Гамалайн төвийн вакцин энэ жилийн долоодугаар сард дуусгасан клиникийн туршилтын 1-р үеийг дуусгаж байгаа. Уг төвийн өөр таван вакцин одоо зөвхөн амьтад дээр туршигдаж байна. Энэ таван вакцин дотор уурагний коктайлийн нэг бас нэг нь Гамалайнх шиг аденовирус дээр хийгдэж буй.

Ийнхүү Кольцово дахь төв маш өргөн фронтоор ажиллаж байна. Энэ тав дундаас ирээдүйд өмнөхүүдээс илүү өндөр үр дүнтэй вакцин гарч ирэхийг үгүйсгэхгүй. Цаашдаа хүүхдийнх гэж тусгай вакцин ч бүтээгдэж магадгүй.

Жагсаалтад өөр ямар вакцин байна вэ?

М.П. Чумаковын нэрэмжит дархлалын эм бэлтгэх төвийн (Москва) нэг ирээдүйтэй хувилбар нь жинхэнэ “зэрлэг” вирусийг химийн аргаар хөнөөгөөд түүнийг үржин хуваагдах чадваргүй болгохдоо түүний тэр онцгой уургийг гэмтээхгүй болгох замаар ашиглаж болох вакциныг энд хэлж болно. Нэг талаасаа ийм вакциныг бүтээх нь амар бөгөөд түүнийг вирусийн хувирлын дагуу сайжруулж байх боломжтой гэнэ. Ийм вакцин нь бүтэцээр жинхэнэ вируст хамгийн ойр бөгөөд дахлалын хариуг хүчтэйгээр гаргадаг ажээ.

Нөгөө талаасаа, үхмэл вирусийн үндэстэй вакцин нь вирусийн үржлийг химийн замаар эвдэлж байгаа учраас 100 хувийн аюулгүй байдлыг гаргахгүй. Үүнээс гадна мөхөөх вирусаа хуримтлуулахын тулд лабораторийн хямд биш амьтадыг ашиглах шаардлагатай. Тэднийг ковидоор халдварлуулж байж вирусаа үржүүлнэ. Бас ДЭМБ-ын найдвар өгч буй вакцины жагсаалтад Оросын бусад төвүүдийн вакцинууд орж байна. Жишээлбэл, Петербургийн төв цусны ийлдэс вакцин, хамарт  дусаадаг вакцин зэрэг дээр ажиллаж байна.

Мөн плазмид гэх хиймэл бүрхүүл дотор вирусийн ДНК/РНК хийсэн үндэстэй вакцин дээр ажиллаж байна. Плазмид нь өөрөө эсэнд нэвтэрч чадахгүй, чадлаа ч гэсэн маш муу  хийдэг. Тиймээс түүнийг организмд нэвтрүүлэхэд янз бүрийн физик аргаар хийдэг. Түүний үйлчилгээ удаан учир организмд вирус вектор болон уурагны үнэгүй үйлдвэр болно. Ломоносовын их сургуульд плазмидын оронд тамхины эвлүүлгийн вирусийн үндэс дээр вакцин бүтээж байгаа.

Тамхи вирус нь ургамлын халдвар үүсгэдэг учир түүнийг тамхины ургамал дээр плазмид бэлтгэн гаргаж авахад хурдтай. Ийм вирус огт аюулгүй. Эдгээр олон вакцинууд нь коронавирус томуугийн адил улирлын болж буй нөхцөлд жил тутмын тогтмол өөрчлөлттэй вакцин бүтээхэд гол суурь нь болох ёстой. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 15 цаг 21 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 15 цаг 23 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 15 цаг 26 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 15 цаг 28 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 15 цаг 33 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 15 цаг 37 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 15 цаг 42 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 15 цаг 49 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 15 цаг 50 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 15 цаг 52 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 15 цаг 53 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 15 цаг 54 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 15 цаг 55 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 15 цаг 56 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 20 цаг 59 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 21 цаг 0 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 21 цаг 6 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 21 цаг 12 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 21 цаг 25 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 21 цаг 28 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top