Ковид-19-ийн улмаас үүссэн эдийн засгийн уналтанд технологийнхноос бусад бараг бүх салбар өртөж байгаа билээ.
Тэр дундаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авах сонирхол бага байгаа нь дэлхийд үнээрээ дээгүүр цохих АНУ-ын орон сууцны зах зээлийг хөөсрүүлж байгаа аж.
Америкийн томоохон хотуудад Standard & Poor’s Case-Shiller индексийн дагуу наймдугаар сард байр түрээсийн үнэ өмнөх жилийнхээс 5.2 хувиар өссөн байна.
Өмчлөхөөсөө илүү түрээсэлдэг америкчуудын хувьд энэ тахал нь хор хөнөөл арай бага байгаа харагдана.
Задалж харвал, 3-р сараас 9-р саруудад түрээсэлж буй өрхүүдийн 49% нь орлогоо алдсан бол байшин өмчлөгчдийн орлого 36 хувь буурчээ. Энэ зуур хямд үнэтэй байшингийн өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байна. Харвардын их сургуулийн судлаачдын хийсэн шинэ тайланд цар тахлын шинж чанар нь түрээсийн зах зээлд хамгийн их нөлөө үзүүлэх бөгөөд том хөзрүүд түрээслэгчдийн карманд байна гэлээ.
Судлаачид үл хөдлөх хөрөнгийн судалгааны компани болох "Co Star"-ийн 12.6 м2-ийн түрээсийн орон сууцны үнийн болон орон сууцны мэдээллийг судлажээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд орон сууцны төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн төрлөөс үл хамааран жилд дунджаар 2 хувиар нэмэгдүүлсэн байна.
Цар тахлын улмаас энэ өсөлт илүү жигд бус болов.
Зуны улиралд түрээсийн дундаж хэмжээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа буурсан байна. Учир нь дээд зэрэглэлд тооцогдох олон байшингийн үнэ хямд болсон байв. Дизайн, тохь тух зэрэг хүчин зүйлийг харгалзан үздэг "Co Star"-ийн барилгын үнэлгээний дээд хэсгийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн хэмжээ жилээс жилд 2 хувиар буурч байгаа юм байна. Арай бага үнэлгээтэй зах зээлийн доод тал илүү сайн байсан бөгөөд тансаг зэрэглэлийн орон сууцны түрээс хямд үнэтэй байшингийн эрэлт нэмэгдсэнтэй зэрэгцэн ойролцоогоор 2 хувиар өссөн байна.
Бү.Лхамаа
Сэтгэгдэл (1)