Дэлхийн өнцөг булан бүрт Ковидтой хэрхэн үр дүнтэй тэмцэх учраа мэдэхгүй байна. Мэдэгдэж буй нэг л тодорхой зүйл нь нар ургахаас жаргах хүртэл бүх газар ковидын гар, хөл хүрсэн, бүр “галзуурч” байна.
Ковид-19 биднийг хэд хоног түгжиж байх энэ өдрүүдэд бусад орнуудад юу болж байгаа талаар хүргэе.
Хонконг коронавирусийн халдварын эсрэг ширүүн тэмцэл өрнүүлж буй учир Сингапурын засгийн газартай байгуулсан хоёр улсын хоорондох аяллын хоригийг дахин хойшлууллаа.
Ази тивийн санхүүгийн томоохон хоёр төвийн хооронд зорчигчдод хорио цээрийн дэглэмийг цуцлах зохицуулалтыг ням гаригт эхлүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч Хонконгийн Худалдааны нарийн бичгийн дарга Эдвард Яу бямба гаригт мэдэгдэхдээ, "Хонконгод ойрын өдрүүдэд орон нутгийн тохиолдлууд нэмэгдсээр байгаа тул хоёр хот хоорондын хөл хориог хоёр долоо хоногоор дахин сунгаж байна. Ямар ч эдийн засгийн схем амжилттай болохын тулд нь эхлээд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг хангаж, хоёр тал хоёулаа тав тухтай байж, схемийн аюулгүй байдлыг мэдэрч байх ёстой" гэлээ. Тэрээр уг хойшлуулалтыг "хариуцлагатай" шийдвэр гэж тайлбарлав.
Төлөвлөгөөний талаархи цаашдын мэдэгдлийг 12-р сарын эхээр дахин шийдвэрлэх юм байна.
Энэ зуур бараг жил тойрох гэж буй эсрэг арга хэмжээ, бэлэн байдлыг үл харгалзан Азийн олон оронд ковид-19 антирекорд тогтоож байна. Япон улс шинэ тохиолдлууд дөрвөн өдөр дараалан дээд амжилтыг эвдээд байгаа бөгөөд Ням гаригт дор хаяж 2508 тохиолдол шинээр гарчээ. Өмнөх хамгийн муу рекорд нь Наймдугаар сарын эхээр бараг 2000 тохиолдлын дээд цэгтээ хүрсний дараа дахиад л ухралт хийв.
Өмнөд Солонгост үүнээс бага өсөлт ажиглагдаж байгаа хэдий ч тав дахь өдрөө дараалан 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Сөүл болон түүний ойр орчмын бүс нутагт концерт, хурал, наадам зэрэг арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоог 100 хүртэл хязгаарлах шинэ хязгаарлалтыг зарлажээ.
Харин дэлхийн бөмбөрцгийн нөгөө тивд бараг бүх муж улсад дэлгэрээд буй ковидын тохиолдол болон албаныхны сэрэмжлүүлгийг үл харгалзан хэдэн мянган Америкчууд уламжлалт Талархлын баяраа тэмдэглэн авто болон онгоцоор аялахаар төлөвлөж байна.
Европд, Францын хөдөө аж ахуйн яам ням гаригт Парисын өмнөд фермд зарим амьтанд вирус илэрсэний дараа 1000 усны булгыг нядалсан гэж мэдэгдсэн бөгөөд бусад хоёр фермд усны булгуудыг шинжилж байгаа гэж мэдэгджээ.
Бү.Лхамаа