Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар карантин тогтоож байх цагаар А.С.Пушкины "Болдины намар" аргагүйн эрхэнд санагдана. Орост хижиг гарч их яруу найрагч гэр бүлийн Болдино эдлэнд гурван сарыг өнгөрөөсөн юм. Аргагүйн эрхэнд тэнд хязгаарлалт хийсэн Пушкин "Евгений Онегин" найраглал, "Белкины туужууд" цуврал, "Жижигхэн эмгэнэл" зэргийг дуусгаж, "Коломна дахь байшин" яруу найраг ба "32 уянгын шүлэг" зохиожээ. Хожим уран зохиол судлаачид тэр цагийг Оросын аугаа яруу найрагчийн уран бүтээлийн хамгийн үр дүнтэй, тодруун үе гэж нэрлэжээ.
Карантинтай холбоотой өөр таван нээлтийг энд өгүүлье.
Уильям Шекспир
Шекспир "Лир ван" бүтээлээ карантинаар бичсэн гэдэг нь домог гэхдээ түүнд үнэний хувь бас ч үгүй байгаа. XVII эхээр, Лондонд урвах тахал гарсан ба харин жүжиг бичэгдсэн үе 1605–1606 онууд юм. Шекспир тэр үед "Хааны албат" гэх театрын компанийн хамтран эзэмшигч, жүжигчин байв. Тахлын дэгдэлт эхэлснээс хойш хоёр долоо хоног өнгөрөхөд 30 хүн өвчнөөр өөд болж, засаг захиргаа нь зугаа цэнгээний газруудаа тэдний тоонд театруудыг хаахыг тушаажээ.
Театрын аж үйлдвэр бараг нэг жилийн турш хямралд байсан тэр үеэр арай чөлөөтэй болсон Шекспир "Лир ван", "Макбет", "Антоний ба Клеопатра" жүжгүүдээ бичжээ. Гэлээ ч гэсэн жүжгийн зохиолчийг карантинд эсвэл хязгаарлалт байсан гэж огт болохгүй учир нь тэр үеэр засаг нь хэн нэгний хөдөлгөөн ба харилцаанд хорио цээр тавиагүй билээ.
Исаак Ньютон
Хэдэн арван жилийн дараа Шекспирийнх шиг байдалд залуу тоочин Исаак Ньютон оржээ. Тус орны түүхэнд хамгийн аймшгийн гэгдэх дахиад л нөгөөх урвах тахлын эпидеми 1665 онд Лондонд газар авч Кембрижийн их сургууль хичээлийг болиулжээ. Тэр үед дөнгөж 22 нас хүрээд байсан Ньютон Английн вант улсын нийслэлээс зуугаад км-ын зайтай омгийн эдлэндээ иржээ.
Тэнд өнгөрөөсөн саруудад Ньютон создал оптикийн шинжлэх ухааны хэд хэдэн бүтээл туурвисан нь хожим түүнд шинжлэх ухааны нийгэмлэгийн хүндэтгэлийг авчирсан юм. Тухайлбал тэрээр дисперсионы призмаар туршилт хийж мөн анх удаагаа татагдах хүчний онолын үндэс болсон хэд хэдэн байрлалыг томъёолжээ гэж эрдэмтэд үздэг. Түүхчдийн хэлж буйгаар эдлэнгийн цэцэрлэгт нь алимны мод ургаж байсан нь лавтай гэнэ.
Эдвард Мунк
Цуутай "Чарлаан" зургийг бүтээгч норвег зураач Эдвард Мунк 1910-аад оны сүүлчээр Европтыг дайрсан “Испани бүсгүй” гэж нэрлэгдсэн томуугийн зүгээр нэг гэрч байсангүй, 1919 онд тэр өөрөө вирусний халдварыг эх орондоо байхдаа авсан түүхтэй. Зураач өвчнийг тэсэн гарчээ. Томуугаар өвчилсөний нэг гэрч нь "Испани томууны дараах автопортрет" гэсэн өөрийн хөрөг нь болжээ.
Томас Нэш
Елизаветийн эриний Английн үргэлжилсэн үгийн тэргүүлэх зохиолч нарын нэг Английн анхны заль мэхт романыг зохиогч Томас Нэш Европын тахлын гамшгийг Шекспир шиг туулан 1592 онд Лондоноос гарч яван халдвар авахгүй гээд тосгонд өөрийн гэртээ карантинд оржээ. Сайн дураар хязгаарлалтад орсон тэр "Саммерсийн сүүлчийн хүсэл ба гэрээслэл" жүжгийг зохион нийслэлд дэгдсэн өвчний талаарх зовинолоо илэрхийлсэн байдаг. Жүжгийн нэг бүлэг нь "Тахлын үеийн мөргөл" нэртэй.
Зохиолч 1605–1606 онуудыг даван гарсан ч түүний үхэл нь өөр шалтгаантай. Нэш 1597 онд тэр цагийн бас нэг алдартай жүжгийн зохиолч Бен Жонсоны хамт "Нохдын арал" нэртэй шог жүжиг зохиосон нь Лондоны театрын ертөнцийг чоцоож, хатан хааны уурыг асар ихээр хүргэжээ. Жонсон шоронд орж харин Нэш оргон зайлсан ба түүний хувь тавилангийн талаар мэдээ тасарсан байдаг. Түүхчид 1611 онд Нэш өөд болсон гэж багцаалдаг ба шалтгаан нь огт тодорхойгүй нь мэдээжийн хэрэг.
Жованни Боккаччо
Флорентийн Жованни Боккаччо мөн л урвах тахлын гэрч болсон юм. Гамшиг 1348 онд түүний төрлөх хотод орж ирсэн ба түүний эцэг, хойт эх нь тахлаар нас баржээ. Тэр өөрөө хотоос тосгонд зугтан гарч өвчнөөс нуугдаж байхдаа өөрийг нь мөнхөлсөн "Декамерон" бүтээлээ 1350–1353 онуудад бичжээ.
Туурь-Новеллуудын нь сэдэв нь 1348 оны тахал дэгдэлтийн үеэр өрнөдөг. Сэдвээр тахалд нэрвэгдсэн Флоренци хотоос хэдэн сурвалжит залуус, хатагтай нар хотын гаднах шилтгээнд хорогдож байхдаа цаг өнгөрөөхийн тулд бие биендээ элдэв сонирхолтой түүх ярьж суудаг гэж гардаг юм.
М.ЦОГТ