x

Найзуудын дайсагнал буюу “Тэнцвэргүй гэрлэлт” зургийн түүх

Хэн хүнгүй сайн мэдэх зургийн танилцуулга Оросын Академийн 1863 оны үзэсгэлэн дээр болжээ.

Шүүмжлэгчид зургийг үнэлэн хүлээн авчээ.

Үүнд Москвагийн уран зургийн дунд сургуулийн төгсөгч Василий Пукирев баярлаж байх ёстой байв. Гэтэл түүний баяр хөөрийг сайн найз, худалдаачин Сергей Варенцовтой муудалцсан нь тасалжээ. Найз худалдаачин нь “Тэнцвэргүй гэрлэлт” зургийг харангуутаа л түүнд маш их уур хилэнг гаргажээ.

Яагаад гэвэл?

 

Сергей Варенцов царай зүс сайтай нэгэн ба бас их баян байсан нь эмэгтэйчүүдийн анхаарлыг бишгүй дээ татаж ирсэн нэгэн аж. Харин 30 насны өмнөхөн нь түүний зүрхийг баян фабрикийн эзний охин эзэмдлээ. Тэр бүсгүйг Софья Рыбникова гэдэг байв.

Сергей, Софья хоёрын хайрын адал явдал XIX зуунд баймааргүй хурдаар өрнөв. Залуус харц нууцаар шидэлтээс баяр наадмын танхимын булан өнцгийн шивнэлдээнд хурдан хүрлээ. Бүгд л инж сайтай бүсгүй баян худалдаачин хоёр удалгүй гэрлэнэ гэсэн гэж байлаа. Гэтэл тэдний харьцаа хурдан чимээгүй болов. Софья өөр сонголт хийжээ.

Сергей Воренцовын хамаатан бас нэг худалдаачин Воренцовын дурсамжаас: “Тэд бие биедээ дурласан байв. Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар мадемуазель хижээл насны баян фабрикийн эзэн Карзинкинтай гэрлэсэн юм”.

Хуримын сүй тавилт Кулиш дэх  Малый Трехсвятительскийн гудамжны сүмд болжээ.

Сергей Варенцов өөрийн зовлонгоо найз зураач Василий Пукиревтай хуваалцсан байв. Харин найз нь түүнийг сэтгэл санаагаар дэмжихийн оронд бийр будгаар тэр эмгэнэлийг нь зотонд буулгасан байв.

Софьяаг хөгшин генералын сүйт болгон зураад найз Варенцовыг ард нь чимээгүй буруутгасан царайтайгаар зурсан байв. Өөрийн гомдсон царайтай зургийг үзэсгэлэн дээр харсан Варенцов найздаа уур хилэнгээ гаргажээ.

Бага зэрэг тайвширсаны дараа, Варенцов Пукиреваас зургаа өөрчлөхийг шаарджээ. Эхлээд Пукирев найзынхаа хэзээ ч ургуулж байгаагүй хуузыг зураад дараа нь царайг нь өөрчилсөн байв. Өөрийн төрхөөс оруулсан гэж ярьдаг юм билээ. Ингэж тэр зургийг засан дахин найзлах эрхтэй болжээ.

Харин Софья “тэнцвэргүй гэрлэлтээ” аз жаргалтай байсан гэх. Тэдний нас тийм хол зөрөөгүй Карзинкин дөнгөж л 38-тай байсан гэнэ. Хосууд гурван хүүхэдтэй болсон байв.

Энэ зургийн дараа Пукиревт профессор цол олгосон байв. Нэг үгээр бүгд л хожилтой байлаа. Гэхдээ хаягдсан Варенцев арай ингэж ярихгүй байсан болов уу.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 2 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 3 цаг 2 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 5 цаг 51 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 6 цаг 27 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 6 цаг 32 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 6 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 6 цаг 47 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 6 цаг 52 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 7 цаг 4 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 9 цаг 0 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Өчигдөр 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top