x

Түүхийн жимээр аялуулах “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Д.Занабазарын музейд нээнэ. 

Монголын өргөн уудам нутагт өнө эртнээс эзэн нь мэт оршсоор ирсэн хүн чулуун дурсгал, чулуун өв соёл элбэг. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  Алтан овооны энгэрт  ноён, хатан, хүү, бэр хүн чулуу болон Хөргийн хөндийн  хүн чулуун дурсгалуудаараа алдартай юм.

Уран бүтээлч Д.Амараа “Хөрөг чулуу бол тал нутгийн тамга” хэмээн хэлж байсан юм. Тэрээр "Тал нутагтаа нүүдэллэн амьдардаг  монгол хүний  хувьд оюун санаа,  бие сэтгэл, амьдрал ахуйтай нь салшгүй нэг хэсэг болсон урлаг, оюун санааны цогц  бүтээл гэвэл хөрөг чулуу юм. Олон зууны нүүдэлчдийн ээдрээтэй цаг үеийн түүхийг  өөртөө тээн тэсэж үлдэн өнөө цагтай золгосон нууц нь чулуу хэмээх энгийн боловч  амьтай хэмээн үздэг байгалийн эд эсээр урласанд оршино” гэлээ.

Тэрээр сүүлийн 2 жилийн турш Монгол Улсын өргөн уудам талаар төдийгүй, ӨМӨЗО-ны Шилийн голын тал нутгаар судалгааны ажлаа явуулж хүн чулуудтай “хөөрөлдөн”,    нутгийн зон олонтой уулзан учирч эрт эдүгээгийн түүх намтрыг нь эрэн сурвалжилж  хээр талд мартагдаж хоцорсон хүн чулуудыг судалгааны эргэлтэд оруулж байгаа юм. 

Уран бүтээлч Д.Амараа Хүн чулуудын  судалгааны ажил хийх явцдаа  олон  арван  хүн чулуудыг шинээр нээн илрүүлж, баримтжуулан авчээ.

Тэрээр өмнө нь 1998 онд “Дөрвөн цагийн морьд” уран бүтээлийн үзэсгэлэн,  2018 онд “Дөрвөн зүгийн аяс” усан будгийн үзэсгэлэн, 2015 онд “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байв.

Энэ удаагийнх нь түүний чулуун өв соёл, дурсгалын чиглэлээр хийсэн  судалгаанд суурилсан гэрэл зураг болон гар зургийн үзэсгэлэн аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 2 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2 цаг 42 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 5 цаг 31 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 6 цаг 7 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 6 цаг 12 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 6 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 6 цаг 27 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 6 цаг 32 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 6 цаг 44 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 8 цаг 40 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Өчигдөр 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top