Ерөнхийлөгчийн зарлигаар улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст өнөөдөр төрийн дээд одон медаль, шагнал гардуулав.
Энэ өдөр хошин урлагийнхнаас Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон, Маск продакшны захирал, жүжигчин Ж.Мөнхсайхан нарт МУ-ын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, улсын хошой аварга малчин С.Чулуунбаатарыг Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнасан.
Тодруулбал, кононавируст халдварын улмаас энэ жилийн улсын баяр наадмаар төрийн дээд одон медаль, шагнал гардуулаагүй тул энэ удаа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нөхөн олгож байгаа юм байна.