МУГЖ Жамсрангийн Сүххуяг өнөөдөр өглөө өвчний улмаас таалал төгсчээ. 1980-аад онд Монголын драмын урлагт од болон гялалзаж, "Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагиний дүр, “Хайрыг хайрла" жүжгээр үзэгчдийн зүрхэнд гэрэлтсэн 26-хан настай Батмөнх даян хаан /Нийт 70 орчим кино, 30 гаруй жүжигт тоглосон/, "Цоохор морины Сэдэд миний багш юм шүү дээ. Хэрвээ улс надад гавьяат өгдөг юм бол багшийнхаа шарил дээр аваачиж булна. Төр миний багшийг үнэлсэнгүй" хэмээн адарч, асаж явсан нэрт жүжигчин тэнгэрт заларчээ.
Тэрээр хамгийн сүүлд СГЗ Б.Галааридын зохиол "Суудал" жүжигт гол дүр бүтээж, мөн дэлгэцийн хэд хэдэн бүтээлд шинээр тоглосон байна.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.