Монголын хошин урлагийн одод болох жүжигчин МС буюу "Маск" продакшны Ж.Мөнхсайхан, "Х-ТҮЦ" продакшны жүжигчин, СТА Н.Онон нарт МУГЖ цол олгохоор болжээ. Шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулга даваа гаригийн /2020.10.05/ 11.40 цагт Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд гардуулна.
СТА Ж.Мөнхсайхан нь 1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. СУИС-ийн драмын анги төгссөн Ж.Мөнхсайхан “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байгаад “Маск” продакшныг байгуулсан юм.
Жүжигчин Н.Ононгийн хувьд мөн л СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд УДЭТ-т ажиллаж байгаад жүжигчин Аглуу /Баттулга/, Одноо /Одончимэг/ нартай хамт "Х-ТҮЦ" продакшныг байгуулан ажиллаж байгаа. Ийнхүү “Маск” продакшн гурван гавьяаттай болох нь.
Сэтгэгдэл (1)